-19.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 26, 2025

Нийгэм

Алтанбулагийн хилээр 96 иргэнийг татан авлаа

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. Хилийн боомтоор нийт 96 иргэнийг нэвтрүүлсэн бөгөөд иргэдийг Дархан-Уул аймгийн “Дархан” зочид буудалд, Орхон аймгийн “Тэсоро” зочид буудалд тус тус тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа хороодод угаарын хий мэдрэгч суурилуулж байна

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Тарваган тахал өвчний улмаас долоодугаар сарын 14-нөөс хойш баруун аймгуудад гурван хүний амь нас эрстсэн. Нийслэлийн...

Дэд төвүүдэд тулгуурлан гарааны бизнесийг хөгжүүлнэ

“Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, БШУ-ны яамны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, гарааны бизнес эрхэлж буй компани болон хамтын оффисын /share office/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагууд оролцлоо. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны...

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв. Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай УИХ-ын шийдвэр 1996 онд гарсан. МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССООС МЭДЭЭЛСНЭЭР: Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,314 иргэнийг цагаатгаад байна. Улс төрийн...

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна

Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн энэ өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон. Өдгөө 25 дах жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар болон зарим УИХ-ын гишүүн, Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга Р.Дагва болон нийслэлийн удирдлагууд, улс төрийн намын төлөөлөл, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн зэрэг хүмүүс хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 1920 оноос...

Эмзэг бүлгийн 7000 өрхөд 8 төрлийн үйлчилгээ үзүүлнэ

“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж байна “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр, “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг нийслэлийн 7...

Гадаад хэл, компьютерийн үнэ төлбөргүй сургалтад элсэлт авна

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “ОЮУНЫ ДАВЛАГАА” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагатай хамтран үнэ төлбөргүй сургалтууд элсэлт авч эхэллээ. Сургалтын төрөл: Солонгос хэлний ярианы анги- 2020.09.15/ мягмар, пүрэв/ гараг 14:00 цагаас Англи хэлний ярианы анги – 2020.09.16/пүрэв, баасан/ гараг 14:00 цагаас Фотошоп – 2020.09.14/даваа, лхагва, баасан/ гараг 18:00 цагаас тус эхлэнэ БҮРТГЭЛ: Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр HUB innovation центр, 2 давхарт. Холбогдох утас:...

Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд цусаа хандивлалаа

2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас жилд 1-2 удаа цусны донорын өдөрлөгийг зохион байгуулан ажилтан, мэргэжилтнүүд цусаа хандивладаг уламжлалтай. Энэ жил “Бусдад амьдрал бэлэглэе” уриан дор цус өгөх сайн дурын ажлыг зохион байгуулсан юм. Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд цусаа хандивлан, иргэдийг цусаа хандивлахыг уриаллаа. Насанд хүрсэн хүнд дунджаар 5-7 литр цус байдаг...

Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т ажиллалаа

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон хотын удирдлагууд Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т ажиллалаа. Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаа, паркад хийгдсэн бүтээн байгуулалтууд, цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажил болон нэн тулгамдаад буй хөрөнгө оруулалтуудын талаар паркийн дарга С.Батжаргал танилцуулга хүргэв. Тэрбээр “Үйлдвэрлэл, технологийн парктай 2014-2020 онд гэрээ байгуулсан 43 аж ахуйн нэгж байна. 121 аж ахуйн нэгж...

М.Шижирбаяр: “Нар-Мон” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир газрын эрхийг хүчингүй болгосон

“Нар-Мон” компанийн эзэмшиж байсан газрыг “Тавантолгой түлш” ХХК-д шилжүүлсэн гэх газрын маргааны асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Газар, хот байгуулалтын салбарын эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Энхжаргал, “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 576 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нар-Мон”...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-19.9 ° C
-19.9 °
-19.9 °
71%
1kmh
40%
Бям
-11 °
Ням
-18 °
Дав
-22 °
Мяг
-17 °
Лха
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ