Завьт эргүүл 10 дугаар сар хүртэл ажиллана
Сүүлийн үед бороо үргэлжлэн орж байгаагаас усны түвшин нэмэгдэн, үерийн нөхцөл байдал дахин бий болж буй учир Туул, Тэрэлж гол дагуу завьт эргүүлүүд өглөөний 9.30 цагаас орой 21.30 цаг хүртэл тогтмол ажиллаж байна. 6 дугаар сарын 15-наас эхэлсэн эргүүл 10 дугаар сарын 15 хүртэл ажиллана гэлээ. Энд цагдаагийн байгууллага, Нийслэлийн гэр бүл, залуучуудыг хөгжлийн газраас албан хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж өнгөрсөн хугацаанд 280 иргэнийг...
Дугаарын хязгаарлалтын үйлчлэл хэвээр үргэлжилнэ
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд нар өнөөдөр дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийлээ.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал:
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан даваагаас баасан гарагт үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт...
Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ийн Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө.
БЗД-ийн 25 хорооны засаг дарга Б.Өлзий-Орших “Манай хороо 18 мянган хүн амтай, шигүү барилгажсан ийм хороо. Хотын төвийн А бүс учраас үнэ цэнэтэй орон сууцны хороолол ихтэй. Одоо нэмээд эргэн тойронд барилгууд баригдаж байна. Гэтэл "Миний Хайпермаркет" дэлгүүрийн зүүн талаар...
“Ковид-19” өвчний эрсдэл буураагүй учир иргэд амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтан Ц.Цолмонбаатар, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн 14 хоногийн байдлаар гурван удаагийн зөрчлийн мэдээлэл НОБГ-т ирсэн. Тодруулбал, иргэн Д, Б нар тус бүр хоёр ширхэг...
Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян өрнөж байна
Улаанбаатар хот орчмын бүсүүдийн газар зүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуучлалын бүс нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуучлалыг дэмжих, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ыг 2020 оны наймдугаар сарын...
Жайка олон улсын байгууллагаас халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтад УБЗАА-ын Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун болон тохижилт үйлчилгээний компанийн төлөөллүүд оролцов.
Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Жайка олон улсын байгууллагын зүгээс тохижилт үйлчилгээний албан хаагчдад ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж, ариутгагч бодис...
Зорилтот гэр бүлд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ
КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр, Гүүд Нэйборс болон Ногоон Ази ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газар санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүд хамтран “Гэр хороолол дахь нэн ядуу эмзэг бүлгийн иргэд Ковид-19 цар тахлын...
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, НИТХ-ын дарга Р.Дагва болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцож, санал шүүмж хэллээ.
Р.Дагва: Орон нутгийн чиг үүрэг болон санхүүгийн эрх мэдлийг тодорхой болгох нь хуулийн...
Олон улсын залуучуудын өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1999 оны шийдвэрээр, 2000 оноос эхлэн жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан түүхтэй. Энэ нь залуу хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, залуучуудын чиглэлээрх үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийг залуучуудын оролцоотой боловсруулах, хэрэгжүүлэхийг зорьсон байдаг.
Харин манай орны хувьд, 2003 оноос эхлэн жил бүрийн 8 дугаар сарын 25-ны өдрийг #Монголын_залуучуудын_өдөр байхаар “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт...
Нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв
УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх тов гарсан.
Үүнтэй холбоотойгоор хот эрх зүйн шинэчлэлээ хийх, дагалдах хуулиуддаа санал оруулах чиглэлээр НИТХ, НЗДТГ, ЗАА-ны төлөөллийг оролцуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагваар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна....
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
76%
1kmh
4%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-20
°
Дав
-22
°
Мяг
-22
°
- Advertisement -
































