Гэр хорооллын 196.600 гаруй нүхэн жорлонг ариутгах ажлыг хийж байна
Коронавирусын тархалтын үед дэлхийн бусад хотуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөх үеэрээ Москва хот тавдугаар сарын 1 хүртэл тавьсан хорио цээрийн дэглэмээ цаашид сунгахаар болсон. Бээжин хот хог болон нус цэрээ ил задгай хаяж буй иргэдэд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл боловсруулж байна. Харин Токио хотын хувьд гурван хоногт нэг удаа хоол хүнсээ цуглуулж, дэлгүүр гарах боломжийг бүрдүүлсэн болохыг хэллээ. Нийслэлийн хэмжээнд ариутгал,...
Зөвшөөрөлгүй газар барилга барьсан аж ахуйн нэгжүүдэд хууль журмын дагуу ажиллах боломжийг бүрдүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд хуурайшилтын улирлын энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Сүүлийн өдрүүдэд иргэд хог, хуучин хувцас, хашаан дахь өнжмөл өвсийг шатаах нэрийдлээр гал алдаж, гал түймрийн дуудлага ихэсч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Өвөрсогоотын аманд 6 га газар, Чингэлтэй...
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн осол, гэмтлийг 40 хувиар бууруулжээ
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллага Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн осол, гэмтлийг 40 хувиар бууруулжээ.
Мөн нийтийн эзэмшлийн зам талбай дахь аюулгүй байдал зөрчсөн зөрчлийг 27 хувиар бууруулсан байна. Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодод хяналт шалгалт тогтмол хийж, мансууруулах бодисын төрлийн ургамал тээвэрлэж явсан долоон зөрчлийг илрүүлэн, хуулийн байгууллагад шилжүүлж, 300 орчим тонн нүүрсийг улсын...
Улаанбаатар-Дарханы автозамыг хэсэгчлэн хаалаа
Улаанбаатар-Дарханы автозамыг хэсэгчлэн хааж, иргэдийг түр замаар зорчуулах болсон талаар ЗТХЯ-наас мэдээлэв.
Тодруулбал, 204.11 км хатуу хучилттай уг автозамын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаа тул ашиглалтад орох хүртэл нь хэсэгчлэн хаах тушаалыг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан гаргажээ.
Өргөөгийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл 2,2 км ногоон зурвас байгуулж байна
Ард Аюушийн өргөн чөлөөний олон жил сул шороон хөрстэй байсан замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан ажлын явцыг шалгаж, гүйцэтгэгч компанийн ажилчидтай уулзав.
Гүйцэтгэгчээр “Охь мандал” компани ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 15 гэхэд дуусна гэдгийг холбогдох албаны хүмүүст хэлсэн юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд...
Олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж, бичил цэцэрлэг байгуулж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байгуулж буй бичил цэцэрлэг байгуулах ажлын явцыг шалгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хууль бусаар эзэмшиж буй болон эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг чөлөөлж, олон нийтийн эзэмшилд авч бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж тохижуулах үүргийг хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм. Хотын...
Хуурайшилттай үед ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
Хан-Уул дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” уул шатаж, нийслэлийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч шуурхай ажиллаж галыг бүрэн унтраалаа. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихэсч байна.
Тиймээс хуурайшилт ихтэй энэ үед иргэдийг тамхины иш, шүдэнзээ унтраалгүй хаяхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна.
Нийслэлийн хүүхдийн холбооны гишүүн Хүүхэд олон улсын чуулга уулзалтад оролцлоо
НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны залуучуудын чуулга уулзалт нь жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ юм. Үүний гол зорилго нь гишүүн орнуудаас нэр дэвшсэн залуу төлөөлөгчид үе тэнгийнхнийхээ эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хэрхэн хамгаалах талаар санал солилцох, үзэл бодлоо илэрхийлэх, дэлхийн түвшний бодлого боловсруулагчидтай хамтарсан мессежийг дамжуулах боломжийг олгох зорилготой энэхүү чуулга уулзалт 2020 оны 3-р сарын 2-4ний өдрүүдэд Австри улсын...
Төр хувийн хэвшлийн түншлэлээр гэр хорооллын ахуйн бохир усны асуудлыг шийдвэрлэнэ
Нийслэлийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төр хувийн хэвшлийн түншлэл гэж цаасан дээр тунхаглаад л орхидог. Хувийн хэвшлийнхний үүрэг оролцоог нийслэлийн үйл ажиллагаанд...
“Анхаарлаа ахиулъя” уриан дор ХАМТДАА ХАМГААЛЪЯ аяныг эхлүүллээ
Он гарснаас хойш ахуйн орчинд 6100, хүрээлэн буй орчинд 1473, хүчирхийллийн улмаас 128 орчим бага насны хүүхэд эрсдэлд орж аюул осолд өртсөн байна.
Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор сургууль цэцэрлэгүүд хааж хүүхдүүд гэртээ байгаа ч ахуйн орчин дахь осол гэмтлийн тоо өссөн дүр зураг байгаа нь эцэг эхчүүдийн анхаарал сэрэмж бага байгаатай холбоотой.
Мөн бага насны хүүхдийг бага насны хүүхдээр нь харуулах зэргээс улбаалж эдгээр эрсдэлүүд нэмэгдэж байгааг...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
71%
1kmh
75%
Мяг
-17
°
Лха
-19
°
Пүр
-16
°
Баа
-14
°
Бям
-13
°
- Advertisement -































