Барилгын компаниудад орчны аюулгүй байдлыг хангах чиглэлд хугацаатай үүрэг өгч байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үзлэг судалгаа хийсэн. Судалгаагаар 5423 зөрчил илэрсэн байна. Үүнээс барилгын үйл ажиллагаа явуулж буй 379 барилга орчны аюулгүй байдал алдагдсан гэх зөрчил илэрчээ. Өнөөдрийн байдлаар 284 барилгын зөрчлийг хянаж, арилгах чиглэлээр ажиллаж...
100 ширхэг гар халдваргүйжүүлэгч болон 1000 ширхэг маскийг хандивлалаа
Коронавирусын халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үүрэн холбооны тэргүүлэгчдийн нэг Мобиком компаниас 100 ширхэг гар халдваргүйжүүлэгч болон 1000 ширхэг маскийг манай эмнэлэгт хандивлалаа.
Дөрөвдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Харин хур тунадасны хувьд Дорноговь аймгийн өмнөд, Увс аймгийн зүүн, Хөвсгөл аймгийн баруун хэсэг, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Хэнтий аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ.
Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт борлуулалтыг дүүргүүдийн Засаг дарга нар хариуцна
Нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, Таван толгой түлш ХХК-д үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний түгээлт борлуулалт, угаарын хийнээс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажилласан бөгөөд үргэлжлүүлэн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдалд илүү цагаар үр дүнтэй ажилласан...
Онцгойгийнхон шар өвс шатааж гал алдсан 34 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, унтраажээ
Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зуслангийн болон ногоон бүсэд өнжмөл шар өвс шатааж гал алдсан 34 дуудлагаар алба хаагчид ажиллан, галыг бүрэн унтраалаа.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар очиход 0,7 га газар, 5х7 хэмжээтэй хоёр байшин, 4х5 хэмжээтэй амбаар...
Нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэг удахгүй ашиглалтад орно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд дэлхийн 40 гаруй улс орнуудтай Улаанбаатар хот ах дүүсийн харилцаатай хамтран ажилладаг бөгөөд эдгээр хотуудтай Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож байгаа талаар...
“ХИЛЧИН” хотхон төвлөрсөн дулааны шугамд бүрэн холбогдлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, иргэд оршин суугчидтай уулзах үеэрээ “Хилчин” хотхоныг төвлөрсөн дулааны шугамд холбох ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Хилчин хотхон нь ашиглалтад орсноосоо хойш 10 гаруй жил уурын зуухаар халж байсан бөгөөд төвийн дулаан хангамж, цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүй, мөн хөрсний ус зайлуулах хоолой хийгдээгүй байжээ. Үүний улмаас 3500 гаруй...
“Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” аян зохион байгуулагдаж байна
Миний гэр аюулгүй орчин хяналтын хуудсыг 24,000 хувийг олон нийтэд түгээж, Нийслэлийн хэмжээнд 302 байгууллага аж ахуй нэгж нэгдэж хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулж гэрийнхээ орчин нөхцөлийг сайжруулсан байна.
Хүүхдийнхээ төлөө цаг хором бүр хариуцлагатай байдаг аав, ээждээ баярлалаа.
Энэ долоо хоногийн ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
БСШУСЯ-наас цэцэрлэг болон ЕБС-ийн теле хичээлийн хуваарийг шинэчилжээ.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь дэмжлэг үзүүлж, туслахыг БСШУСЯ-аас зөвлөлөө. 2020.04.06-2020.04.10-ны өдрүүд буюу энэ долоо хоногийн теле хичээлүүдийн шинэ хуваарийг хүргэж байна.
Сургуулийн өмнөх боловсрол хичээл
ЕБ-ын 1-12 дугаар анги хичээл
Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан хичээл
Насан туршийн боловсролд зориулсан хичээл
...
Зөвшөөрөлгүй байрлуулсан 51 самбарыг буулгажээ
Нийслэл хотын гудамж, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан самбар, хаяг, сурталчилгааг буулгах ажил 3 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд 47 аж ахуйн нэгж байгууллагын д51 мэдээллийн самбарыг буулгаж, холбогдох удирдлагуудад мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.
Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт баталсан удирдамжийн дагуу энэ сарын 1-13-ны өдрийн Ажлын хэсгийн үзлэг шалгалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байрлуулсан самбар хаягийг албадан буулгаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмыг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
64%
2kmh
0%
Дав
-10
°
Мяг
-18
°
Лха
-19
°
Пүр
-16
°
Баа
-13
°
- Advertisement -































