-20.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 21, 2025

Нийгэм

Шар өвс шатаавал 100 мянгаар торгоно

НОБГ-т сүүлийн өдрүүдэд зуслан болон гэр хороололд өнжмөл шар өвс шатааснаас үүдсэн галын 11 дуудлага иржээ. Түүнчлэн гал түймрийн 10 дуудлагын 7 нь шар өвс шатаасан тохиолдол байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээлж байна. Иргэд хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулдаг. Тиймээс хаврын хуурайшилтын үед иргэд татсан...

Ш.Анхмаа: Товчоодод ажиллаж буй албан хаагчдад урамшууллын мөнгө олгож байгаа

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэг, “Оргил Налайх” шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгийн тухайд өдөрт зургаан албан хаагч хяналт шалгалт хийж байгаа юм. Уг товчоо Ар гүнт, Өвөр гүнтийн зуслан руу чиглэсэн хөдөлгөөн болон Төв, Орхон, Дархан-Уул аймгаас ирэх зорчигчдын урсгал ихтэй байдаг. Өдөрт дунджаар 3000 гаруй...

НӨАТ-ын эхний улирлын урамшууллыг ирэх сард буцаан олгоно

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан. НӨАТ-ын энэ оны эхний улирлын урамшууллыг 4 дүгээр сард буцаан олгоно. НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа. Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд өгнө. Үүнд: Албан татвар суутган...

"Урт цагаан"-ыг буулгах, шинэчлэхийг НИТХ шийднэ

Нийслэл дэх үйлчилгээний "Урт цагаан" төвийн байрыг буулгах талаар НИТХ-д танилцуулж, эцсийн шийдвэрийг мөн НИТХ гаргана гэж Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба мэдэгдлээ. Үүний өмнө тус төвийн түрээслэгч нартай уулзаж, саналыг авч байна. Тэдгээрийг нэгтгээд дээр нь мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд үндэслэн хавсаргаж НИТХ-д танилцуулна гэв. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн талаар тэрээр хэлэхдээ, “2009-2019 онд нийтдээ Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Барилгын тухайн хууль,...

Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар иргэд хашаа, хороо, өвөлжөөндөө цэвэрлэгээ хийж өнжмөл өвс шатаасны улмаас гал алдсан 17 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс...

Амралтын өдрүүдэд халдваргүйжүүлэлтийг үргэлжлүүлнэ

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Гал унтраах ангийн тусгай зориулалтын машин техникээр ариутгал халдваргүйтгэлийг энэ амралтын өдрүүдэд хийхээр болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас гаргаж буй уг тусгай зориулалтын машинуудаар бямба гарагт 96,2км, ням гарагт 62,6км буюу нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийх юм байна. Нийслэлийн Засаг даргын А/376 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн...

Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр мэдээлэл хийнэ

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар олон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийж, нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, ХОТ-ын өмнө тулгамдсан асуудлын зохих гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэн...

Сайжруулсан түлшийг энэ зун автозам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаална

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна Өнгөрөгч 3 хоногт 6 өрхийн 11 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Эдгээр 11 дуудлагын шалтгаан нөхцөлийг тодруулахад...

Шалган нэвтрүүлэх товчоодод асуумжын аргаар тандалт судалгааг хийж байна

Улаанбаатар хотын автотээврийн товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл болон иргэдээс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор асуумж авч байгаа талаар НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа мэдээллээ. Монгол Улс орон даяар энэ оны хоёрдугаар сараас эхэлж өндөржүүлсэн бэлэн байддлын зэрэгт хэсэгчлэн шилжиж, дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас “Шилжин суурьшилтын...

Агаарын бохирдол 55 хувиар буурчээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний түгээлт борлуулалт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллагууд болон нутгийн захиргааны 594 байгууллагатай хамтран гэр хорооллын айл өрхүүдийн зуухны битүүмжлэл болон...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
-20.9 ° C
-20.9 °
-20.9 °
59%
2kmh
20%
Дав
-10 °
Мяг
-17 °
Лха
-18 °
Пүр
-16 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ