Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах тухай” асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
Тэрбээр “Засаг даргын Зөвлөлийн 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хуралд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Монгол дахь барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар...
“Хотын соёл” бүх нийтийн аян эхэллээ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар эхлүүлж байна. Энэ талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ “Монгол Улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна. Хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Хотын...
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчлэв
“Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох , сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих” журмыг шинэчлэн батлав. Журамд шинээр батлагдсан Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд зохицуулсан зохицуулалтыг тусган 2019 онд батлагдсан журмын ерөнхий бүтэц агуулгыг алдагдуулахгүйгээр дараах гол зохицуулалтуудыг нэмж оруулжээ.
Бичил, жижиг, дунд ангилалд хамаарах зээлийн хэмжээг тогтоосон
Хөнгөлөлттэй зээл олгох...
“Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ
“Урт цагаан”-ыг нураах шийдвэр гарсантай холбогдуулан түрээслэгчид зам хаан жагслаа.
Тэд “Цар тахлын үеэр иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байна. Усаар ханга. Урт цагаан соёлын өв мөн” гэсэн бичиг бүхий уриалга барин, эсэргүүцлээ илэрхийлж байна.
Банк бус санхүүгийн 62 байгууллагаас 100 сая төгрөг хандивлалаа
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж 100 000 000 сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст хандивлалаа.
Тус хандивын аянд холбооны гишүүн 62 банк бус санхүүгийн байгууллагууд нэгдсэн байна.
Мөн коронавируст халдвар (COVID-19)-с урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, бичил жижиг бизнес...
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах уриалга гаргалаа
-Бүх зүйл дээр хүүхдийн эрх, нэр хүнд, эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй юм-
Монгол Улс Хүүхэд хамгааллын салбарт эрх зүйн шинэчлэлт хийж, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Өнөөдрийн байдлаар эдгээр хууль тогтоомжийг даган гарсан 50 гаруй журам хэрэгжиж байна.
Нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн...
Нүүрсний экспорт Гашуунсухайтын боомтоор эхэллээ
Хоёр сар зогсоод байсан экспортын нүүрс тээвэр Гашуунсухайтын боомтоор өнөөдрөөс эхэллээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу ЗТХЯ, АТҮТ ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, МХЕГ, автотээвэр эрхлэгч компаниуд хамтран Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг хангуулан тээврийг эхлүүллээ.
Ингэхдээ тээврийн хэрэгслийг явах, очих 2 талын цэгт ариутган халдваргүйжүүлж, жолооч нарыг бүхээгээс нь гаргалгүй буцааж байх зохицуулалтыг БНХАУ-ын талтай хийж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нүүрсний экспорт хоёр...
Улсын хэмжээнд 2.2 сая төл хүлээн аваад байна
Улсын хэмжээнд 3 дугаар сарын 20-ны байдлаар 2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.4 хувьтай байна. Энэ хавар улсын хэмжээнд 29.2 сая толгой мал төллөнө. Үүний 7.4 хувь төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 2.3 хувь нь бод, 97.3 хувь нь бог малын хээлтэгч байна.
Улсын хэмжээнд оны эхний нийт малын 0.5 хувь нь зүй бусаар хорогджээ. Энэ нь хэвийн хорогдолд тооцогдож байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Мал...
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
Он гарсаар Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн зургаан суманд зургаан удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймэрт 22 га ой, 14810 га хээрийн талбай шатжээ.
Тухайлбал,
Энэ сарын 16-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Ширээ нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал...
Хур хогийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхийг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан элдэв халдварт ѳвчнѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хоггүй ХОТ" аяныг хэрэгжүүлж, Улаанбаатар хот даяар хур хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад ѳгсѳн.
Энэ дагуу Тохижилт үйлчилгээний компаниудын зүгээс гудамж талбайд үүссэн хур хогийг цэвэрлэж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус газар хог хаяж, Хогийн цэг үүсгэж байгаа тухай мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
1kmh
0%
Дав
-10
°
Мяг
-17
°
Лха
-20
°
Пүр
-16
°
Баа
-12
°
- Advertisement -































