Олимпын гудамжийг “Олимпын гүүр” гэж нэрлэжээ
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимпын гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн замыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар тогтоолоор ОЛИМПЫН ГҮҮР гэж нэршүүллээ.
“Олимпын гүүр” нь 477 метр урт, 4 эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рамп, Сэлбэ гол дээрх гээд нийт...
Нөөцийн махыг борлуулж эхэллээ
Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр...
Хандивын дансанд 834 сая төгрөг цуглажээ
Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн байгууллагууд, их дээд сургууль, боловсролын салбарын ажилтан албан хаагчид, төрийн өмчит компани, аж ахуй нэгж, иргэд малчид, төрийн бус байгууллагууд нэгдэж мөнгөн болон бараа, бүтээгдэхүүний хандив өргөсөөр байна.
Зарим байгууллагын хандив тусламжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Бригадын генерал Г.Ариунбуян нар биечлэн хүлээн авлаа.
Эрчим хүчний яам түүний...
Хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барина
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар тогтоол гарсан билээ.
Энэхүү тогтоолын дагуу Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон албаны хүмүүс сайжруулсан шахмал түлшний үйлвэр...
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг Зүрхний эмгэг судлалын нэгжтэй боллоо
Зүрхний эмгэг судлалын тасгийн их засварын дараах нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө нээлтэнд Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан нарын албаны хүмүүс оролцлоо. Үйл ажиллагааг нээж Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин үг хэлэв.
Тэрбээр "Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрхний шигдээс өвчнийг хугацаа алдахгүйгээр эмчлэх боломжийг нэмэгдүүлэх бие даасан нэгж байгуулагдаж байгаа нь нэн чухал....
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг шинэчилнэ
Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35 мянган га талбайгаааг 6711 га талбай нь барилгажсан бол 9752 га талбайг гэр хорооллын хэсэг эзэлж байна. Үүнээс гэр хорооллын 1426 га талбайд дахин төлөвлөлт хэрэгжүүлэх шийдвэр гарчээ.
Дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчтэй 20 хэсэгчилсэн талбайн 15 аж...
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлье
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн арван удаагийн дуудлагаар ажиллалаа.
Харин Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт багасан, хэврэгшиж байна.
Иймд цаг хожих, зам...
Агаар салхинд олноор гарахгүй байхыг сануулж байна
НОК-ын шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжаар эхлэн 3 дугаар сарын 30-ныг хүртэл дэн буудал, амралтын газар, сувилал, цанын баазуудын үйл ажиллагааг зогсоож байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар 40 орчим амралтын газар үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх үүднээс Нийслэлийн аялал жуулчлалын газарт бүртгэлтэй нийслэлийн ногоон бүс, амралт сувиллын газруудад үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох тухай мэдэгдлийг хүргүүлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн онцгой...
ОХУ-тай инновацийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильевийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар инновацын төв болон инновацын дэд бүтэц болох Баянхошуу, Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүд, мөн Үйлдвэр, технологийн паркуудын төлөвлөгөө, ажлын явцыг танилцуулж Монгол-Оросын хамтарсан төв байгуулах талаар санал солилцов.
Түүнчлэн газрын дарга Б.Мөнх-Оргил Улаанбаатар хотод инновацын салбарыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг туршлага...
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
65%
0kmh
8%
Ням
-16
°
Дав
-9
°
Мяг
-18
°
Лха
-20
°
Пүр
-16
°
- Advertisement -































