Улсын хэмжээнд нийт 335 хүн ажиглалтад байна
Өнөөдрийн байдлаар, "Ковид 19"-ээр халдварласан 1739 хүн шинээр бүртгэгдэж, нийт тоо 87 137-д хүрчээ. Харин нас баралт 53-аар нэмэгдэж 2977 болжээ. Шинээр Азербайжан, Эквадор, Ирланд, Монако, Катар, Доминикан зэрэг улсад халдвар бүртгэгдсэн хэмээн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа танилцууллаа.
Тэрбээр, “БНХАУ-д 579 шинэ тохиолдол нэмэгдэж, 35 хүн нас барлаа. Халдвар 38 оронд зөвхөн гаднаас орж ирсэн бол 20-иод улсад дэгдэлт байдлаар...
С.Даваасүрэн: Шахмал түлшний барьцалдуулагч бодис хангалттай бий
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 11 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж зөвлөгөө мэдээлэл авчээ. Улсын онцгой комиссын хуралдаанаар...
Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлав
Өчигдөр буюу 2020.03.01-ний 23:15 цагт БНСУ-аас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор тусгай чиглэлийн автобусаар орж ирсэн Монгол Улсын 13 иргэн, тээвэрлэсэн 1 жолооч, 1 эмчийн эрүүл мэндийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийлээ. Эдгээр иргэдийн биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн судалгаа авч, хоёр иргэнийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 12 иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарлав.
Мөн 2020.03.01-ний 22:25 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр Сүхбаатар боомтоор...
Энэ сард 3 болон 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар татвараа төлнө
Энэ 3 дугаар сард автомашины улсын дугаар 3 болон 8-ын тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн эзэмшигч, жолооч нар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын болон Авто зам ашигласны төлбөрөө төлөх хуваарьтай.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд, эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын...
Хорин мянгатын дэвсгэртүүдийг гүйлгээнээс татаж эхэллээ
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын мөнгөн дэвсгэртүүдийг өнөөдрөөс буюу 3 дугаар сарын 1-нээс эхлэн гүйлгээнээс татаж эхэллээ.
Уг оны дэвсгэртүүд нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас ихэвчлэн хуурамчаар үйлддэг байна. Дээрх дэвсгэртийг гүйлгээнээс татаж буй ч уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоогоогүй аж.
Ингэхдээ 2006 оны 20 мянгатын дэвсгэртүүдийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл солих юм. Нэг ёсондоо...
Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоов
Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоолоо.
Мөн БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор л нэвтрүүлнэ. БНСУ, Япон, Итали, Иран Улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, монгол иргэдээ оруулах хэдий ч 14 хоног тусгаарлаж ажиглахаар боллоо. Сөүл дэх Элчин сайдын яамны мэдээлснээс үзвэл агаарын тээврийн “МИАТ”,...
Хот хоорондын замыг маргааш өглөө нээнэ
Улсын Онцгой комиссын хуралдаанаар хот хоорондын замыг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн буюу мягмар гарагийн 06.00 цагт нээхээр шийдвэрлэсэн байна.
Энэ удаагийн хурлаар: Тусгаарлах байрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, Гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын нөхцөл байдал, Улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтыг цуцлах эсэх талаар болон нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргаж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй...
Бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжсэн Хотын даргын захирамж гарлаа
Дэлхийн таван тивийн 57 улс орны хүн амыг хамран тархаж, цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй нөхцлийг үүсгээд байгаа шинэ коронавирусын халдвараас урьчилан сэргийлэх ажлыг улс орон, нийслэл даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд нь бага насны хүүхдүүдээ...
Улсын байцаагчийн нэрээр луйвар хийхээр оролджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Төр засгийн шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж, аж ахуй нэгжийг залилах оролдлого гарлаа.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн хоолны газарт улсын байцаагчийн ажлын хувцас өмсөж үнэмлэх үзүүлсэн, өөрийгөө Сэрэнжав гэж танилцуулсан этгээд шалгалтаар явж байгаагаа хэлжээ. Энэ асуудлыг бид харьяалах цагдаагийн байгууллагад шилжүүллээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх , зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж...
Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд цөөн тоогоор үйлчилнэ
Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс холбогдох өөрчлөлтийг оруулаад байна. Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
60%
3kmh
0%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-10
°
Мяг
-20
°
Лха
-16
°
- Advertisement -
































