-15.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 19, 2025

Нийгэм

Шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагааг ухаалаг камерийн системээр хянаж байна

Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу сар шинийн битүүний /2020.02.23/ өдрөөс эхлэн хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үед Улаанбаатар хотруу орж, гарах урсгалыг хянах зорилгоор шалган нэвтрүүлэх товчоодыг иж бүрэн камержуулж, автомашины улсын дугаараар таних бүрэн ухаалаг системээр бүртгэлжүүлж байна. Ингэснээр зорчигчдын хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж...

Улаан буудайн урамшууллыг олгож эхэллээ

Дотоодын гурилын үйлдвэрүүдэд энэ жил 230.4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлээд байна. Улаан буудайн урамшууллыг авах 759 иргэн, ААН-д 21.4 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлээд байгаа талаар ХХААХҮЯ мэдээллээ. Дээрх тооны иргэд, ААН урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлжээ. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ОБЕГ, ЖДҮ-ийг дэмжих сан, Мал хамгаалах сан зэрэг байгууллагын өр төлбөрт тооцож нийтдээ 9.6 тэрбум төгрөгийг ААН, иргэдийн урамшууллаас суутган тооцож...

Хот орчмын суурингийн иргэдийн баримт бичгийг шалган нэвтрүүлж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг 2 дугаар сарын 23-наас буюу маргаашнаас хаахтай холбогдуулан ТЦА шалган нэвтрүүлэх товчоодод хийж буй хяналт шалгалтаа чангатгаж байна. Ингэхдээ Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол, 361 гарам, Гачуурт, Улиастай, Туул тосгон, Эмээлт зэрэг хот орчмын суурингийн иргэдийг иргэний үнэмлэх, оршин суух хаяг, албан байгууллагын баримт бичгийг шалган нэвтрүүлж байна. Тиймээс жолооч, зорчигч, иргэдийг хулгайн гэгддэг замаар зорчиж тээврийн хэрэгсэл...

Хоёрдугаар сарын 23-27-нд нийтийн тээвэр ҮЙЛЧЛЭХГҮЙ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан өнөөдөр 17.00-18.00 цагт "Хангарди" ордонд болж, ирэх амралтын өдрүүдэд буюу 2 дугаар сарын 23-наас 27-нд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоох талаар шийдвэрлэлээ. Улсын онцгой комисс шинэ коронавирусний халдвар тархахаас сэргийлэн хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Сар шинийн өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөө 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн...

Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсооно

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учраас Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний...

Багануур дүүргийн иргэд хэрэглээний амны хаалтаа өөрсдөө үйлдвэрлэж байна

Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Багануур дүүргийн халдвартын эмнэлэгийн бэлэн байдлыг шалгалаа. Тус эмнэлэг нь дүүргийнхээ төдийгүй зүүн бүсийн гурван аймгийн иргэд болон төв аймгийн сумдад үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ онцлогтой гэдгийг эмнэлгийн удирдлагууд Хотын захирагчид мэдээллээ. Багануур дүүргийн халдвартын эмнэлэг нь COVID-19/Корона/ вирус илэрсэн тохиолдолд...

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн найман удаагийн дуудлагаар ажиллалаа. Харин Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуур 40-140 см битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан...

"Санитол" үйлдвэрлэх нөөцийн асуудлыг шийдвэрлэв

Дэлхий нийтийг цочролд оруулаад байгаа COVID-19/Корона/ вирусийн эсрэг улс үндэстэн бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа энэ үед хамгийн их эрсдэлтэй орны тоонд Монгол улс багтсан. Тэр тусмаа нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар гамшиг эрсдлийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа. Ийм нөхцөлд эрсдлийн бэлэн байдлыг шалгах ажлын хүрээнд Хотын захирагч С.Амарсайхан Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Монхимо"...

Зудын эрсдэлийн тойм судалгааг хийлээ

Онцгой байдлын ерөнхий газраас ХХААЯ-ны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаарх мэдээлэл, Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын төлөв байдлын мэдээ, мэдээлэлд үндэслэн Монгол Улсын Шадар сайдын 125 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ган зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу 21 аймгийн зудын эрсдэлийн тойм судалгааг хийлээ. Зудын аюул хүн ам, нийгэм, эдийн засагт учруулах эрсдэлийг тодорхойлохдоо аюул, өртөнги, эмзэг байдал чадавхыг тодорхойлон 21 аймгийн...

ЭМЯ-нд тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцсыг хүлээлгэн өглөө

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх, олон улсын чанарын шаардлага хангасан 400 ширхэг хамгаалалтын битүү хувцас хэрэглэл хандивласныг түүний туслах Д.Долгормаа өнөөдөр ЭМЯ-нд хүлээлгэн өглөө. Тэрбээр эдгээр хамгаалалтын хувцсыг Япон улсаас авч ЭМЯ-нд олгохоор болсноо өөрийн цахим хуудсаараа мэдээлж байсан юм. Д.Долгормаа, “Монгол Улсад “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч Засгийн газар, Эрүүл мэндийн яам урьдчилан...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
72%
8kmh
75%
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-11 °
Мяг
-21 °
Лха
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ