4.1 C
Ulaanbaatar
Баасан, 9 сар 20, 2024

Нийгэм

БХБ-ын сайд ахмад барилгачин, хөдөлмөрийн баатар, гавъяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

XVII-р жарны “Тийн унжлагат” шороон нохой жилийн сар шинийн баярыг угтан Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд үе үеийн ахмад барилгачин, хөдөлмөрийн баатар, гавъяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ахмадуудад хандан хэлэхдээ “Сар шинийн босгон дээр та бүхнийгээ хүлээн авч уулзаж байгаад туйлын их баяртай байна. Салбарын яамны зүгээс өнгөрсөн шинэ жилийн үеэр ч ахмадуудаа хүлээн авч уулзан, санал шүүмжлэл магтаалыг нь...

Эмнэлгүүдийн баярын өдрүүдэд ажиллах хуваарь

Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Энэхүү тушаалд заасны дагуу ажиллах байгууллагын цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна. № Байгууллагын нэр Утасны дугаар Цагийн хуваарь 02 сарын 16, 17, 18 Тайлбар 1. Нийслэлийн Эрүүл мэндийн газар 320981 24 цаг Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ. 2. Өрхийн эрүүл мэндийн төв /утасны жагсаалт www.ubhealth.mn  –ээс авна уу./ 10-16 цагийн хооронд 3. Дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл,...

“Морин хуур” наадмын шилдгүүд тодорлоо

“Морин хуур-2017” оны шилдэг дуу шалгаруулах наадмын гала тоглолт амжилттай болж өнгөрлөө. 31 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын эхний шатанд 100 гаруй дуу ирснээс хоёрдугаар шатанд 33 дуу шалгарч үлдсэн ба гала тоглолтод 15 бүтээлийг тодруулан тайзнаа эгшиглэлээ. Наадмын эстрадын дууны төрөлд тэргүүн байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн шүлэг, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Хорвоог дүүргэж...

НӨАТ-ын урамшуулал нь ороогүй иргэд хувийн мэдээллээ нягтлахыг анхааруулав

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулал дансанд ороогүй тохиолдолд иргэд ebarimt.mn цахим хуудас дахь хувийн мэдээллээ нягтлах, залруулах шаардлагатай. Хувийн мэдээллийг залруулахдаа дараах зүйлсийг анхаарахыг зөвлөлөө. Тодруулбал, Овог нэрийн эхний үсэг, регистрийн дугаарын эхний 2 үсгийг томоор, кирилл үсгээр бичих, регистрийн дугаарыг бичихдээ зай авахгүй, өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байх, бүртгүүлсэн дансны хувьд нэр дугаар зөрөхгүй байх, хамтран эзэмшигчтэй данс биш байх,...

С.Амарсайхан: Улс төрийн оноо авах байдлаар асуудалд хандаж болохгүй

НИТХ-аас "Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг санаачлан өнгөрсөн сарын 22–нд "Соёлын төв өргөө”-нд зохион байгуулсан билээ. Тэгвэл НИТХ-аас нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нар болон дүүргийн НИТХ-ын дарга нарыг оролцуулсан "Газрын харилцаа” сэдэвт хурал зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэллээ. Тэрбээр "Энэ оны нэгдүгээр сарын 22-нд "Газрын харилцаа" олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт 520 гаруй өргөдөл...

ХОМ-ээ бүртгүүлж дуусахад 3 хоног үлдлээ

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлдэг. Хуулийн энэ хугацаа дуусахад 4 хоног үлдээд байна. 2018 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.000 орчим албан...

Сар шинийн баярыг угтан бүх нийтээрээ хогоо цэвэрлэлээ

Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Бүсчлэн зохион байгуулсан тус цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага, харьяа хэлтэс албад, нийтлэг үйлчилгээний газрууд болон хороод идэвхи санаачлагатай оролцож Цагаан сарын бэлтгэлээ хангасан юм. Тухайлбал, энэ удаагийн их цэвэрлэгээнд Тамгын газрын харьяа хэлтэс, албадын албан хаагчид болон аж ахуйн...

МҮЭХ-ны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал гардууллаа

МҮЭХ-ны дээд шагнал “Хөдөлмөрийн хүний төлөө" медалиар тус холбооны гишүүн, сонгуульт эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон түмний талархал хүлээсэн хүмүүсийг өнөөдөр шагнаж урамшуулав. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ой, ээлжит XXII Их хурал хуралдсан гээд түүхэн үйл явдал өрнөсөн жил болж өнгөрлөө. Энэ удаагийн “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналын эзэд бол МҮЭХ-ны шинэ...

Газрын албаны нэрийг барин иргэдийг залилсан тохиолд гарчээ

Нийслэл, дүүргийн Газрын албаны нэрийг барин иргэдээс мөнгө авсан тохиолдол гарсан байна. Өнгөрсөн сарын 30-ны өдөр иргэн Б рүү “Би газрын албанаас ярьж байна. Намайг Баянбат гэдэг. Танд зуслангийн газар олгохоор болсон тул та А.Батсүхийн Хаан банкны дансанд мөнгөө тушаана уу” гэсэн байна. Үүний дагуу иргэн Б нь тэр даруй мөнгийг тушаажээ. Энэ мэтээр газрын албаны нэрийг барин мөнгө авч иргэдийг залилах тохиолдол гарч байгаа...

Цахимаар газар өмчилсөн иргэдийн газрын байршлыг шилжүүлнэ

Цахим газар өмчлөлийн 4 дүгээр ээлжийн 36 дугаар байршил буюу СХД-ийн 21-р хорооны Өндөрхаан уул байршилд сонгогдсон иргэдийн газрын байршлыг Бурхантын аманд шилжүүлэхээр боллоо. Өндөрхаан уулын аманд байгаа эртний хиргисүүр, булш зэрэг соёлын биет дурсгалуудыг хамгаалах зорилгоор Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгээс иргэд суурьшуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул тус байршилд сонгогдсон 376 иргэний газрыг ийнхүү шилжүүлж байгаа юм. Тиймээс дээрх байршилд сонгогдсон иргэд нийслэлийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
4.1 ° C
4.1 °
4.1 °
70%
4kmh
75%
Бям
10 °
Ням
14 °
Дав
14 °
Мяг
11 °
Лха
12 °
- Advertisement -

Шинэ мэдээ