-15.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Нийгэм

“Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болж байна

Нийслэлийн түүхт 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран  “Хот байгуулалтын түүхэн үйл явц:  Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг өнөөдөр зохион байгуулж байна. Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал солилцох, цаашдын чиг хандлагыг...

Нийслэлийн шагналаар иргэдийг шагналаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа өөрийн хувь нэмрээ оруулан мэдлэг оюун, ур чадвараараа дайчлан ажиллаж, амжилт гаргасан иргэдийг өнөөдөр нийслэлийн шагналаар шагналаа. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц нар гардуулан өгсөн юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт...

“Улаанбаатар олон улсын өдөрлөг -2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан анх удаа “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцов. “Ulaanbaatar International Day 2019” олон улсын...

Нийслэлийн 2019 оны шилдэг дүүргээр Багануур дүүрэг тодорлоо

Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон...

Налайх чиглэлийн замыг нийслэлийн 380 жилийн ойн өдөр нээнэ

Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг Нийслэлийн 380 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр  нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр орой уг замын ажлын явцыг шалган ажиллалаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хөрсөн дээр цочир хүйтэрч, өглөө оройдоо ажиллахад багахан хүндрэл учирч байна. Гэсэн хэдий ч бид хугацаандаа амжиж ажлаа дуусгана” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын...

Улаанбаатар-Налайхын чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус явуулна

Налайхын шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нд буюу Нийслэлийн 380 жилийн ойн өдрөөр нээхээр төлөвлөн, чанар стандартын горим алдагдуулахгүйгээр хоёр ээлжээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл замын нээлтийн өдрөөр Улаанбаатар-Налайхын чиглэлд анх удаагаа байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт 45 хүний суудалтай том оврын зургаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болжээ. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор өнгөрсөн...

Цахим орчны "Хүүхэд хамгаалал 2019" форум болж байна

Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал” форумыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж байна. Энэхүү форумд Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгчид, Контент агрегатор, Дата хостинг, вэбсайтын үйлчилгээ эрхлэгчид болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмт хэргээс...

2019 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа. Энэ жил  “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн  өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь нийслэлийн хэмжээнд болон хороо, дүүрэгт зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, гэр орон, сууц...

“Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр эцэг, эхчүүдэд зөвлөгөө өглөө

“Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага ба гэр бүлийн боловсролыг дэмжих төсөл”-ийн намрын ээлжийн сургалтыг зохион байгууллаа. Эцэг, эхчүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, тогтвортой харилцаа хандлагыг бий болгох, эцэг эхчүүдийн хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхэд хамгааллын талаарх эцэг, эхчүүдийн ойлголт хандлага ба гэр бүлийн боловсролыг дэмжих төсөл”-ийн намрын ээлжийн сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран...

Шинжлэх ухааны академийн эрдэмтэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтарч ажиллана

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Шинжлэх ухааны академийн хими, хими технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан нар үзэглэв. Энэхүү санамж бичиг байгуулснаар Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эрчимт өндөр технологи нэвтрүүлэн, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
60%
1kmh
7%
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ