Шинэ гүүрний зорчих хэсгийн зарим хөдөлгөөнийг нээлээ
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын эхний ээлж буюу 477м дөрвөн эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнгөрсөн сард нээсэн билээ.
Тэгвэл олон төвшний огтлолцол бүхий төслийн U turn буюу буцах эргэлтийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байна. Энэ хөдөлгөөн нээгдсэнээр Их Монгол улсын гудамжнаас зүүн гар тийш эргэхдээ...
Сайжруулсан шахмал түлшний зөвлөмж, сэрэмжлүүлгийг төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхөд хүргэлээ
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын...
ХӨСҮТ нян судлалын лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа
ЭМЯ, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 5” төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн халдвар хамгааллын дэд бүтцийг бүрэн шийдлээ. Ингэхдээ тус төвийн Төвлөрсөн ариутгалын тасаг болон Нян судлалын лабораторийн барилгыг иж бүрэн засаж, агааржуулах нэгдсэн систем суурилуулан, интернэт, цахилгаан, дулааны холболтуудыг нь шинэчилж, дохиололтой болгожээ. Түүнчлэн тус хоёр тасгийн тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг сайжруулснаас гадна эмч, лаборантуудыг мэс заслын багаж, хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэх горим,...
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлгийн 53 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Олон тоосго” ХХК барьж гүйцэтгэсэн.
Хуучин...
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.
Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу...
Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хамтран зохион байгуулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэлсэн үгэндээ “Гэр бүлийн асуудал нэг талаасаа хувь хүмүүсийн хичээл зүтгэлээс хамаарах боловч нөгөө талаасаа...
Хүүхэд Хамгааллын Явуулын Үйлчилгээ Хэнтий аймагт үргэлжилж байна
Хүүхэд Хамгааллын Явуулын Үйлчилгээ Хэнтий аймгийн МСҮТ-ийн 120 гаруй суралцагчдад
- Үе тэнгийн дарамтаас урьдчилан сэргийлэх
- Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог
- Аюулгүй үерхэл, аюулгүй болзоо
- Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь
-Бэлгийн хүчирхийлэл гэж юу вэ, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг мэдээллүүдийг хүргэлээ.
“Азийн хотуудын орон сууцны IV форум” болж байна
Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон Азийн зургаан орны...
Улаанбаатар, Нур-Султан хотууд ах дүүгийн харилцаат хотууд боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 10-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүд багтсанаас гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс оролцлоо.
Айлчлалын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрээр...
С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ
Нийслэлийн засаг С.Амарсайхан 2020 оны үйл ажиллагааны чиглэлээ хотын иргэдийн эрүүл мэнд, сурч боловсрох орчин нөхцлийг нь сайжруулах, тэр дундаа хамгийн түрүүнд эмнэлгүүдийн түргэн тусламжийн төвүүдэд парк шинэчлэлийг хийхээр зорьж байгаа нэгэн ажлын эхлэл өнөөдөр боллоо. Өдөрт дунджаар 1100-1600 гаруй дуудлага хүлээн авч хотын иргэдэд хүрч үйлчилдэг Нийслэлийн түргэн тусламжийн төвд Форд загварын бүрэн тоноглогдсон гурван авто машиныг төвийн удирдлага болон жолооч нарт гардууллаа....
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
64%
2kmh
40%
Дав
-10
°
Мяг
-11
°
Лха
-6
°
Пүр
-7
°
Баа
-21
°
- Advertisement -










































