11.1 C
Ulaanbaatar
Даваа, 4 сар 29, 2024

Нийгэм

Шинэ орон сууцны үнэ 0.63 хувиар буурчээ

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани тавдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар Орон сууцны үнийн ерөнхий индекс өнгөрсөн дөрөвдүгээр сараас 2.6 хувиар буурсан үр дүнг харуулж байна. Харин өнгөрсөн оны үр дүнтэй харьцуулбал 11.4 хувиар буурчээ. Ийнхүү орон сууцны үнийн индекс буурахад тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ буурсан нь нөлөөлсөн гэдгийг Тэнхлэг зууч...

920 хүүхэд хүлээн авах сургууль барих шавыг тавилаа

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд долоон сургууль, нэг цэцэрлэг барихаар санамж бичиг үзэглэсэн юм. Тэгвэл энэхүү хэлэлцээр ажил хэрэг болж, Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хороодод баригдах шинэ сургуулийн шав тавих арга хэмжээ өнөөдөр боллоо. Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй тус дүүрэгт цэцэрлэгт хамрагдаагүй 10 гаруй мянган хүүхэд байгаа бол таван сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Харин дээрх хороодод шинэ сургууль баригдсанаар ачаалал буурч, хоёр ээлжээр хичээллэх...

Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэлээ

Өнөөдөр тохиож буй Цусны донорын дэлхийн өдрийг МУЗН, ЦССҮТ хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бусдын төлөө та юу хийж чадах вэ?” сэдвээр “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Манай улс сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор эл өдрийг 14 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ үеэр бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлан, олон нийтэд алдаршуулсан...

Д.Одбаяр ҮХЦ-ийн даргаар сонгогдлоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаяр сонгогдлоо.

Баасан гаригаас хорооллын эцэст зам хаана

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт” -ийн ажлыг “Наранбулаг Хан ХХК 2017 оны зургаадугаар сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөт ажлын хуваариар тус автозамын хойд талын эгнээ буюу зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 16-ны 23.00 цагаас эхлэн 2017...

2018 оны нэгдүгээр сараас тэтгэвэр нэмнэ

Тэтгэврийн нэмэгдэлд зориулж 2018 оны улсын төсөвт 150 тэрбум төгрөг нэмж тусгахаар төлөвлөж байгааг өнөөдөр ХНХ-ийн сайд Н.Номтойбаяр мэдээлэв. Энэ сарын 12-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдсан байна. Хурлын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс тэтгэвэр нэмэх чиглэлийг ХНХЯ-нд өгчээ. Ингэхдээ тэтгэвэр олголтыг тэнцвэржүүлэх бодлого баримтлах юм. Өөрөөр хэлбэл, бага тэтгэвэр авч байгаа иргэдэд их, өндөр тэтгэвэр авч байгаа...

Эргүүлийн алба хаагчдад унадаг дугуй хүлээлгэн өглөө

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр “Унадаг дугуйн ертөнц” ХХК-иас 36 ширхэг унадаг дугуй худалдан авч, “Дугуйт эргүүл”-ээр ажиллах цагдаагийн...

Геологи, уул уурхай хүнд үйлдвэрийн салбарынхан нээлттэй ажиллаж байна

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг тус салбарын шилдэг төлөөлөл болсон аж ахуйн нэгжүүд оролцож, ажил үйлсээ олон нийтэд танилцуулж буй юм. Өнөөдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны ерөнхий танилцуулгыг хийж, урлагийн үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлага, яамны газар, хэлтсийн...

Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар бороо орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг гаргахдаа ихэнх нутгаар сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэс эхлэн өдөртөө 30-35 хэм хүртэл халах бөгөөд говийн бүсийн ихэнх нутгаар ахиу бороо орно гэж мэдээллээ. Ингэхдээ сарын сүүл үед дуу цахилгаантай бороо орж, салхи 16-18 м/секунд хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Увс, Завхан аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, баянхонгорын хойд хэсгээр урьд...

“АН2” онгоцны ослын шалтгааныг тогтоохоор ОХУ-аас шинэжээчид иржээ

Монгол инженерүүд, ОХУ-ын инженерүүдтэй хамтран угсарсан “АН2” загварын онгоц хэд хоногийн өмнө Чингис хаан Олон улсын нисэх буудлаас Сэлэнгэ, Хэнтий аймгийн чиглэлд нислэг үйлдэх гэж байхдаа осолдсон. Энэ талаар тухайн үед ИНЕГ-ын олон нийттэй харилцах алба “Туршилтын нислэг үйлдэж байгаад техникийн буулт хийсэн. Түүнээс биш унасан, осолдсон асуудал байхгүй” хэмээн мэдээлж байсан. Тэгвэл ИНЕГ-ынхан энэ талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгчээ. Ингэхдээ “АН2” загварын онгоцын ослын шалтгааныг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
11.1 ° C
11.1 °
11.1 °
19%
5kmh
20%
Мяг
14 °
Лха
13 °
Пүр
18 °
Баа
15 °
Бям
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ