22.1 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 20, 2024

Нийгэм

Дээд шүүх Н.Чинбатыг цэцийн гишүүнд нэр дэвшүүлэв

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Гончигдорж, Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар нэрээ дэвшүүлэхэд Д.Зүмбэрэллхам нэрээ татсан байна. Санал хураалтад Р.Гончигдорж, Н.Чинбат, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар өрсөлдсөнөөс Н.Чинбат Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхийн санал авч, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтов.

Энэ сарын 7-8-нд машиныхаа татварыг торгуульгүй төлөх боломжтой

Сангийн  яамын Нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 7-8-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяалал харгалзахгүй /торгуульгүй/ төлөх боломжтой юм байна. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Тиймээс тээврийн хэрэгслийнхээ албан татварыг хугацаандаа төлөөгүй жолооч нар маргааш төв талбайд болох өдөрлөгийн үеэр төлбөрөө ямар нэгэн торгуульгүйгээр төлөх бүрэн боломжтой....

Тэрэлж, Богд ууланд аялагчдад зориулсан явган зам энэ сард ашиглалтад орно

Нийслэлийн аялал жуулчлалын газар, БНСУ-ын Чежү хотын аялал жуулчлалын газар хамтран Улаанбаатар хот орчмыг аяллын буюу олле замаар тохижуулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Тэрэлж, Богд ууланд явган аялахад зориулан маршрут, тэмдэг, тэмдэглэгээ бүхий олле замыг тавьж байна. Явган аялагчдад зориулсан дээрх замуудыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд нээх аж. Олле гэдэг нь Чежүгийн эртний аялгаар “гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай...

Байгаль орчны салбарынхан нээлттэй ажиллалаа

“Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг 1972 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 5-нд тэмдэглэдэг. НҮБ-аас хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа байгаль орчны асуудалд анхаарал хандуулах, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад улс орон бүр анхаарч ажиллах шаардлагатай хэмээн онцолсон юм. Тиймээс ч энэ өдөр улс бүр тодорхой зорилт дэвшүүлэн олон арга хэмжээ зохион байгуулдаг. Тус өдрийн хүрээнд энэ сарын 3-5-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагууд,...

Баяр наадмын бэлтгэл ажилтай танилцана 

Шадар сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор өнгөрөгч баасан гарагт Баяр наадмын комисс хуралдлаа. Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга, Нарийн бичгийн дарга нар оролцож, холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, саналаа нэгтгэсэн юм. Баяр наадмын комиссын хуралдаанаар бэлтгэл ажлыг хангах асуудлаар Үндэсний бөхийн салбар хороо, хурдан морины салбар хороо, сурын салбар хороо, урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо, тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороо, хэв журмын...

Цэцэрлэгийн элсэлтийг цахим системд шилжүүлнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдлаа. Уг дэд хөтөлбөр нь сургалтын орчин, чадварлаг боловсон хүчин, боловсролын чанартай үйлчилгээ гэсэн 3 чиглэл, 5 зорилтын хүрээнд 63 ажил үйлчилгээг хэрэгжүүлэх юм. Дэд хөтөлбөр нь: Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр Хэлэлцүүлгийн саналын багц товъёог Нөлөөллийн урьдчилсан үнэлгээ Шалгуур үзүүлэлтийн хүснэгт Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэргээс бүрдэх бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа...

X хорооллын тохижилтын ажил 10 дугаар сард дуусна

НИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол "МТ"-ын ШТС-аас "Жаст"-ын ШТС хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд хийгдэж буй тохижилтын ажилтай танилцав. Их хотын бас нэгэн тохижилтыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ, Хот тохижилт-ынхан хийж байна. Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын туслах замын 812 метр талбайн шинэчлэл, тохижилтын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд 191...

Гэмтлийн эмнэлгийн гадна талбайд нисдэг тэрэгний хөөрч, буух зурвас барина

Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах талбайд хийж буй тохижилтын ажилтай НИТХ-ын дарга Ц.Сандуй болон бусад албаныхан танилцлаа. Улсын томоохон клиникийн эмнэлгүүдийн гаднах орчны тохижилтыг нийслэлийн ЗДТГ-ын хөрөнгөөр тохижуулж байгаа юм. Хаврын тохижилтын ажлын хүрээнд Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн гадна талбай автомашины зогсоол, эмнэлгээр үйлчлүүлэгсэд тав тухтай үйлчлүүлэх тохижилтын ажлыг өнгөрсөн сард дуусгасан. Харин Гэмтэл...

“Шөнийн гэрэлт гудамж”-ны тохижилтын ажил 80 гаруй хувьтай байна

НИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт болон тохижилтын ажлуудтай танилцлаа. Ажлын хэсгийнхэн эхлээд Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Амарын гудамж, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, “ТБД андууд”-ын зүүн талд хийх тохижилтын ажлын явцтай танилцсан юм. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод нэг наст ургамал тарихаас илүү олон наст мод, бут сөөг тарихаар төлөвлөжээ. Тодруулбал, Эскадрилийн хөшөөнөөс Сүлжмэлийн үйлдвэр хүртэл, замын хоёр талаар мөн Бага тойруу...

Монгол Улсын анхны хиймэл дагуул 'Мазаалай' сансарт хөөрлөө

Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн анхны “Мазаалай” нэрт бага оврын хиймэл дагуулыг өнөөдөр АНУ-ын Флорида мужийн Кеннедийн сансрын төвөөс Монголын цагаар 05:50 цагт хөөргөлөө. Эл түүхэн өдрийг тохиолдуулан МУИС-ийн хамт олон өглөөний 05 цагт сургуулийнхаа өмнөх талбайд өнгө, өнгийн бөмбөлөг хөөргөсөн байна. ЮНЕСКО болон Япон Улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж буй “Joint Global Multi-Nation Birds” төсөл нь сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
22.1 ° C
22.1 °
22.1 °
26%
2kmh
0%
Мяг
25 °
Лха
12 °
Пүр
16 °
Баа
18 °
Бям
13 °
- Advertisement -

Шинэ мэдээ