Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж бүхий 3.9 км авто замын ажил 63 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2.4 км авто замын суурь хучилтыг хийж дуусаж байгаа бөгөөд авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард багтаан нээх юм. Биднийг очиход барилгын ажлын талбайд 85 инженер, техникийн ажилтан 45 техниктэйгээр ажил гүйцэтгэж байлаа. Тодруулбал, авто замын хучилтыг 2 дэвсэгч,...
Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойн энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэ өдрийг Монголын ард түмэн баярын өдөрт тооцон бүх нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” улс орон даяар боллоо
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 5.1.17 дахь заалтын дагуу зохион байгуулдаг.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025”-ийн намрын баярыг 21 аймгийн Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын газар, орон нутгийн соёл, урлагийн байгууллага, сумдын соёлын төв, номын сангийн үйл ажиллагаанд тулгуурлан аймаг, сумдын төв талбайд, Нийслэлийн Соёл,...
Зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламж буулгах ажил эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламжид хяналт тавин, зөрчлийг арилгахаар хоёр үе шат бүхий хяналт, шалгалтыг явуулж эхэлсэн. Тодруулбал, НИТХ-аас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журамд зааснаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн 496 гадна зар сурталчилгааны байгууламж хамаардаг. Гэвч аж ахуйн нэгж байгууллагууд нийтийн...
Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг нээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг нээлээ.
Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн юм. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус тус үг...
"ТОП 100" аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслол боллоо
Монгол Улсын Засгийн газар, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ хамтран 2022 оны шилдэг ТОП 100 ААН-ийг тодруулжээ. Шилдэг ААН-үүдийг өргөмжлөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. 2022 оны шилдэг 100 ААН-д:
“Оюу толгой” ХХКХААН банк“Энержи ресурс” ХХКГоломт банкНИК ХХКХудалдаа хөгжлийн банкАПУ ХК“Шунхлай” ХХК“Мобиком корпорац” ХХК“Монголын алт МАК” ХХК“Сентрал Экспресс Си Ви Эс” ХК“Мо Эн Ко” ХХКХас банк“Юнител” ХХК“Си Өү Эй Эл” ХХК“М Си Эс Кока Кола” ХХК“Бодь-Интернэшнл”...
Медаль хүртсэн тамирчдад орон сууцны батламж, мөнгөн шагнал гардууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцож, улсынхаа нэрийг өндөрт өргөн медаль хүртсэн тамирчдад орон сууцны батламж, мөнгөн шагнал гардууллаа.
Засгийн газраас алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгохоор хуралдаанаас шийдвэрлэсэн...
47 байршилд 72.5 км авто замыг шинэчлээд байна
Эрдэнэтолгойн уулзвараас Газарчин дээд сургуулийн уулзвар хүртэлх 1.7 км авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний замыг нөхөн сэргээхээр ажиллаж байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон НЗХГ-ын дарга Б.Одбаяр нар тухайн байршилд ажиллалаа.
Тодруулбал, тус авто зам дагуу гурван байршилд усны ундарга шинээр үүсэж, ус тогтож, авто замд эвдрэл үүсээд байсан юм. Өнгөрсөн 8 дугаар сард...
Азийн хотуудын наадмын урлагийн тоглолт эхэллээ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулж буй. 10 улсын 160, Монголын 90 оролцогч үндэсний хувцсаараа ижилсэн, парад алхан Сүхбаатарын талбайд орж ирснээр наадмын урлагийн тоглолтууд эхэллээ.
Соёлын биет болон биет бус өвийг дэлхийн нийтэд сурталчлан таниулах зорилготой наадмыг гадаадын гурав, дотоодын хоёр шүүгч шүүж...
ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээний аваргууд тодров
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг хамтран Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны нэгдүгээр сарын 6-9-нд зохион байгууллаа.
ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний ур чадварыг нээн хөгжүүлэх, сурагчдад Үндсэн хуулийн талаарх ойлголт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд зорилготой энэхүү мэтгэлцээний тэмцээний аваргын төлөөх тоглолт Төрийн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
0kmh
28%
Ням
-12
°
Дав
-11
°
Мяг
-13
°
Лха
-7
°
Пүр
-10
°
- Advertisement -









































