Ойн салбарын мэргэжлийн 18 холбоо нэгдэж, хамтран ажиллахаар боллоо
“Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд Ойн салбарын үндэсний чуулганы нэгдүгээр салбар хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд оролцсон тус хуралдаанаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгож ойн салбарыг хөгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргаж, “МОНГОЛЫН ОЙ МОДНЫ МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН НЭГДЭЛ” байгуулан, хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дараах 18 төрийн бус байгууллага нэгдэж...
Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.
Үндэсний чуулганаар “Эх хэл-Бичиг соёлын үнэ цэн”, “Уламжлал ёс, соёл урлагийн үнэ цэн”, “Хөдөлмөр бүтээлийн үнэ цэн” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, энэхүү...
Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ариутгалын төв тасаг, нян судлалын лаборатори байгуулав
Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нэг тэрбум төгрөгийн өртгөөр ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг шинэчлэн засварлалаа.
Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг сайжруулахаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тус эмнэлэгт барилгын засвар үйлчилгээнд 238.5 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 708.8 сая төгрөгийн өртөгтэй, 29 нэр төрлийн тоног...
УИХ-ын дарга МУИС-ийн судалгааны лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг нар (2022.11.28) Монгол Улсын Их сургуульд ажиллаж, судалгааны лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Их сургууль нь судалгааны 40 лабораторитой. Үүнээс суурь шинжлэх ухааны чиглэлийн 20, хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлийн 20 лабораторийг байгуулжээ. Эдгээр судалгааны лабораторид 95 профессор, багш, 62...
Сонгуулийн Ерөнхий Хорооны байрны гадаа жагслаа
Монголын Ардчилсан Холбооноос Сонгуулийн Ерөнхий хороонд дахин санал хураалтын товыг наашлуулах шаардлага хүргүүлээд байгаа.
Түүнчлэн тус холбооны гишүүд СЕХ-ны байрны гадаа талбайд нь жагсаал хийж байна.
Тэд сонгуулийг хуулийн дагуу шударга явуулах, хуулиа биелүүлэх, эрх баригчдаас хараат бус ажиллах, ард түмний эрх ашигт үйлчлэхийг шаардаж байгаа аж.
Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.
Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд...
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийн уг эхийг ёсчлов
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нотлон баталгаажуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн тамгыг залан ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Ёслол хүндэтгэлийн танхимд хүрэлцэн ирснээр Үндсэн...
“Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн-2021” уламжлалт үзэсгэлэн худалдаа болж байна
“Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн-2021” уламжлалт үзэсгэлэн-худалдаа “Мишээл Экспо” төвд гарч байна. ХХААХҮЯ, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооноос хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн-худалдаа 2006 оноос эхлэн энэ жил 15 дахь удаагаа болж байна.
Арьс шир, ноос ноолуур, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын экспортын бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг...
Исса Алескандрович Плиевийн хөшөөний нээлт боллоо
БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хойд хэсэгт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон бусад албаныхан оролцов.
Энэ үеэр...
Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод анхны шав тавьсан энэхүү дурсгалын хөшөөг Нийслэлийн 355 жилийн ойгоор сүндэрлүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуураа...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
77%
1kmh
40%
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-18
°
Ням
-13
°
Дав
-12
°
- Advertisement -









































