22.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Фото мэдээ

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн зарим УИХ-ын гишүүн, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын...

Багш нар цалин нэмэгдүүлэхийг шаардан суулт хийлээ

Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх жагсаал цуглаан, суулт 13.00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Ажил хаялтын хүрээнд тавьж буй шаардлагыг талууд зөвшилцөж, үр дүнд хүргэхийн тулд ийнхүү 6 дахь өдрөө тэмцэж байна. Ажил хаялтад орон даяар 130 сургууль, цэцэрлэг нэгдээд байгаа аж. Цаашид нэмэгдэх хандлагатай байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм.

Хичээлийн шинэ жил эхэллээ

Хүүхэд, багачуудын хүсэн хүлээсэн есдүгээр сарын 1-н боллоо. Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил ийн эхэлж байна.

АШУҮИС-ийн багш нар шинэ захирал Ж.Цолмонг огцрохыг шаардав

АШУҮИС-ийн байранд тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр ажлаасаа халагдсан багш, ажилчдын төлөөлөл эсэргүүцэл илэрхийллээ. Тодруулбал БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж. Цолмонг АШУҮИС-ийн захирлаар томилсон бөгөөд тэрбээр багш ажилчдыг ямар ч үндэслэлгүйээр халж сэлгэх болсоныг тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос эсэргүүцэж тэмцэл өрнүүлээд байна.  

Хотын дарга нийслэлийн тохижилтын ажилтай танилцав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг зарим дүүргүүдийн жишиг гудамж, жишиг айл өрхийн тохижилтын ажилтай танилцлаа. “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо – Миний гудамж” аяныг нийслэлийн 9 дүүрэгт зарлаад байгаа. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн 35 дугаар жишиг гудамжны айл өрхүүд гудамж талбай, өөрсдийн эзэмшлийн хашааг хэрхэн тохижуулсан байгаатай танилцсан...

Евразид ховорт тооцогдох археологийн олдворуудыг дэлгэлээ

Монголын Үндэсний музейн судлаачид Увс, Хөвсгөл, Орхон, Төв аймгийн нутагт Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн шинэ олдвор, дурсгалыг малтан судалсан талаар өнөөдөр танилцууллаа. Монголын Үндэсний музейд болсон хэвлэлийн бага хуралд оролцсон музейн захирал Д.Сүхбаатар, эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр, секторын эрхлэгч, археологич, антропологич Ц.Одбаатар, БНХАУ-ын Ардын их сургуулийн докторант Н.Төрбаяр, Германы Максбланкийн хүрээлэнгийн ажилтан Вильям Тайлор нарын судалгааны багийнхны дуулгаснаар 2014 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалант сумын...

Оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн тайван жагсаал хийлээ

МУИС-ийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны талбайд тайван жагсаал хийлээ. Энэ жил МУИС-ийн сургалтын төлбөр 19.9-24.7 хувь нэмэгдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд жил бүр 800 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тус сургуулийн 20 мянган оюутнуудын ар гэрт дарамт учруулж байгааг оюутнууд эсэргүүцэн сургуулийнхаа удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр нэгдэж ийн тайван жагсаал зохион байгууллаа. МУИС-ийн Оюутны Холбооны Тэргүүн Г.Мандах, “Бид эдийн засаг, иргэдийн...

Байгаль хамгаалагчид шинэ техник хэрэгсэлтэй боллоо

Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га талбай бүхий нутаг дэвсгэрийг 33 байгаль хамгаалагч хариуцан ажилладаг. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь шаардлагатай орчин үеийн техник хэрэгслээр хангах нь чухал юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагчдад орчны хяналт шалгалтын ажилд ашиглах туулах чадвар сайтай 2018 оны “Toyota Land cruiser-76” маркийн автомашин 1, БНХАУ-ын “Sanya Motorcycle” үйлдвэрийн 2018 оны 14 ширхэг мотоциклийг нийслэлийн Засаг даргын Ногоон...

Байгалийн гамшгийн үед үлгэр жишээ ажилласан иргэдэд одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж байгалийн гамшгийн үед үлгэр жишээ ажилласан иргэдэд Төрийн одон медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн одон медалиар шагнах тухай зарлиг гаргаж, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын ерөнхий...

БНСУ-аас 212 сая төгрөгийн үнэтэй, үзмэрийн шилэн хорго хандивлав

Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойд зориулан “Хааны эзэнт гүрэн- Монгол” үзэсгэлэнг есөн долоо хоногийн хугацаанд БНСУ-ын Үндэсний түүхийн музейд толилуулсан билээ. Тэгвэл Солонгосын Үндэсний музейн зүгээс уг үзэсгэлэнд ашигласан 214 сая төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хорго, тавиур, дүрс бичлэг, Монгол хэлээр хэвлүүлсэн каталоги зэрэг тоног төхөөрөмжийг үзэсгэлэн хамтран зохион байгуулсан ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон Богд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
22.1 ° C
22.1 °
22.1 °
17%
6kmh
0%
Дав
23 °
Мяг
26 °
Лха
17 °
Пүр
18 °
Баа
14 °
- Advertisement -

Шинэ мэдээ