3.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Фото мэдээ

"Оскар"-ын улаан хисвний ёслолын онцлох зургуудаас

Яг одоо Лос Анжелес хотын "Долби" театрт кино урлагийн шилдгийг тодруулах  90 дахь удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслол болж байна. Дэлхийн анхаардын төвд болдог энэхүү наадмын улаан хисвний ёслолын онцлох зургуудаас хүргэж байна.  

“Монголын сонгодог бүтээлүүд” нээлтээ хийлээ

Монголын улс төр болон хувьсгалын түүхийг харуулсан “Монголын сонгодог бүтээлүүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт орчин цагийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн 4000 гаруй үзмэр хадгалагдаж байдаг аж. Эдгээрээс хувьсгалын түүхэн хөгжил, бүтээн байгуулалт, хувьсгалын гол төлөөлөгчдийг харуулсан 70 гаруй шилдэг үзмэрийг “Монголын сонгодог бүтээлүүд” үзэсгэлэнд дэлгэж үзэгчдийн хүртээл болгоод байна. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ. ...

“Номын баринтаг” хандивлах ёслол боллоо

Эх хэлний өдрийг тохиолдуулан Үндэсний номын санд “Номын баринтаг” хандивлах ёслол өчигдөр боллоо. Одоогоор тус номын сангийн сан хөмрөгт нийт 35000 орчим ном, судар баринтаггүй болон баринтагийг яаралтай солих шаардлагатай байгаа хэдий ч улсын номын сангийн төсөвт энэхүү чиглэлийн санхүүжилт тусгагдахгүйгээр өдий хүрчээ. Иймээс Үндэсний номын сан, JCI капитал байгууллагатай хамтран эртний ном судрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах үүднээс “Номын баринтаг” төслийг 2015 оноос хэрэгжүүлж буй. Өнөөдрийн...

Ахмадуудын амар мэндийг айлтган золгов

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь айлтган, алд цэнхэр хадаг дэлгэн золгож, хөөрөг зөрүүлэв. Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 79-106 настай, малчин, токарьчин, оёдолчин, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөллүүд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга...

Нийслэлчүүд Тасганы овооноос шинийн нэгний нарыг харлаа

Энэ жилийн шинийн нэгэн нь туулай өдөр, баасан гаригт тохиож байна. Нар өглөө 08:25 минутад мандана. Тасганы овоннд XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн нэгэн.

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны...

“Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн нээгдлээ

Монголын Үндэсний музейд өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ховор үзмэрүүд болох “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Тус музей өөрийн сан хөмрөг дэх үзмэрээс үзэгч олонд толилуулдаг уламжлал ёсоор энэ удаа Монголын олон газар нутгийн уран дархчуулын ухаан, нүд, гарын ураар бүтээсэн үе үеийн 170 гаруй үзмэрийг дээжлэн дэлгэн тавьжээ. Монголын ард түмний хэдэн мянган жилийг дамнан хойч үедээ уламжлуулж ирсэн эдийн болон оюуны...

“ГИНЖИЙГ ТАСАЛ” гар зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

"Хөөрхөн зүрх" ТББ-аас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зорилтот ажлынхаа хүрээнд ЕБС-ийн ахлах анги, МСҮТ-д суралцагсадын дунд “Гинжийг тасал” гар зургийн уралдааныг өнгөрсөн сард зарлажээ. Уралдаанд нийт 150 гаруй бүтээл ирснээс тэргүүн байрт Нэгдүгээр сургуулийн 12-ын "б" ангийн сурагч Т.Цэлмэг шалгарсан бол удаах байрт мөн сургуулийн 12-ын "ё" бүлгийн сурагч Б.Түвшинзаяа, Гутгаар байрт 79 дүгээр сургуулийн 12-ын "г" ангийн сурагч Б.Батхуяг, дөрөвдүгээр байрт 59 дүгээр сургуулийн...

МСНЭ-ийн XVII их хурал үргэлжилж байна

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд болж байна. Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох юм. Хурлын эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлсэн үгэндээ “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сонгуульд улс төрийн бохир технологи орж ирж байгаад харамсаж байна” хэмээн хэлжээ. Тэрбээр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох үйл явцад улс төрийн нөлөөлөл орох ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Өнөөдрийн хуралд...

Монгол охид хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга боллоо

Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спортын төрөлд Монгол охид дэлхийн аварга боллоо.  н.Одгэрэл багштай "Галт шувуу" хамтлагийн бяцхан охиддоо баяр хүргэж, улам их амжилт хүсье.   
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
3.1 ° C
3.1 °
3.1 °
81%
1kmh
0%
Дав
24 °
Мяг
26 °
Лха
15 °
Пүр
16 °
Баа
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ