Орон нутгийн нислэг үйлдэж эхэллээ
“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, улс даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод хөл хорионд саатаад байсан иргэдийг өнөөдрөөс Хүннү эйр, Аэромонголиа дотоодын агаарын тээвэрлэгч авиакомпаниуд тээвэрлэж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар, Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлаас дотоодын дөрвөн нислэг үйлдэж байна. “Буянт-Ухаа” ОУНБ-ын хувьд байнгын бэлэн байдалд, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байна.
Буянт-Ухаа...
Шар өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно
Хуурайшилттай салхи, шуургатай байгаа энэ үед иргэдийн сонор сэрэмжтэй байх улирал эхэлжээ. Сүүлийн өдрүүдэд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймэр ихсэх хандлагатай байгаа бөгөөд өөрийн болон бусдын эд хөрөнгийг хохироох эрсдэл ч бий.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Яргайтын Богинын аманд дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шар өвс шатаж дөрвөн га газар, найман айлын байшин түймэрт өртөж, хоёр айлын байшин үнс болж хувирав. Гэхдээ энэ нь байгалийн...
Зам засвар, арчлалтын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг өгсөн. Энэ дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд гурван бригад Хувьсгалчдын гудамжны замд 3700 метр урт, Энхтайваны өргөн чөлөө Таван шараас Саппоро чиглэлд 4570 метр урт, Бага тойруу...
У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал өнөөдөр “Корпорейт хотел энд конвейшн центр”-т эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлыг нээж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцож байна. Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 18-ны өдөр Вестминстерийн ордонд Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв.
Энэхүү ёслолын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ланкастерийн харшид нээсэн эмгэнэлийн дэвтэрт гарын...
ЭТТ ХК: Биржээр нийт 740 мянган тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр болж, Монгол Улсын иргэн бүрд ногдох тус компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг тараах эсэхийг энэ оны 10 дугаар сард шийдэхээр боллоо.
Энэ талаар тус компанид Засгийн газраас ажиллаж буй Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан талаар ТУЗ-д танилцуулсан. Онцгой дэглэмийн хугацааг УИХ-аас зургаан сараар...
Зарим аймгийн удирдлага өвс, тэжээл зээлээр авах зохицуулалт хийхийг хүсэв
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт, отор нүүдэл, өвс тэжээлийн хангамжийн асуудлаар аймгийн удирдлагуудтай цахимаар уулзаж, санал солилцлоо.
Орон нутгийн удирдлагууд Засгийн газар, салбарын яам өвөлжилтийн асуудлаар шуурхай арга хэмжээ авч байгааг онцлоод, олон аймаг зуншлага тааруу, өвсний гарц муу байснаас малчид зэргэлдээ аймгуудад отор нүүдэл хийж байгаа, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд анхаарч байгаагаа хэлжээ.
Мөн, малчид өвс, тэжээл бэлнээр худалдаж авах санхүүгийн боломж хомс байгааг харгалзан...
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнүүд үргэлжилж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ баярын нэгдсэн жагсаалаар эхэллээ. Жагсаалд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хүүхдүүдийн төлөөлөл оролцож, мэргэжил бүрийн онцлогийг сурталчлан таниулсан юм.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүүхдүүд-2022” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд...
Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах төслийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болов
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛСНААР ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД ХҮРЭХ, ЭХ, НЯРАЙ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛОВ
“Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн танилцуулах уулзалт боллоо. Уг уулзалтанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ДЭМБ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Булган...
Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд энэ сарын 3-ны өдрөөс хяналт шалгалт хийж буй. Өнөөдрийн байдлаар шалгалтад 206 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан бөгөөд 39 зөрчил илрүүллээ. Тодруулбал, хадгалах хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдаалсан 5 иргэний 8 нэр төрлийн 108 ширхэг хүнсний...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
76%
0kmh
0%
Мяг
-17
°
Лха
-19
°
Пүр
-16
°
Баа
-14
°
Бям
-13
°
- Advertisement -


































