-17.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 21, 2025

Онцлох

Featured posts

НИТХ: “Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулахыг дэмжив

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулсны дагуу өнөөдрийн хуралдаанаар дараах 20 гаруй асуудлуудыг хэлэлцлээ. Тухайлбал, “Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа. Харин зарим асуудлыг төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу хойшлуулав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийн түлшээр ажиллах тархмал эх үүсвэрийн дэд станц барих асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн зүгээс...

Ойн салбарын үндэсний чуулганы салбар хуралдаан эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар: Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл;Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага;Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт;Ойн салбарын технологи, инновацийн шийдэл;Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр илтгэж сонсож, хэлэлцэх юм.

ИРЭХ БЯМБА ГАРАГААС БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖИНЭ

Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгав.

Гар урлалын шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулж, олон улсын зах зээлд гарахад нь тусална

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Соёлын яам хамтран “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” цогц арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ сарын 7-9-ны хооронд гурван өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээний хүрээнд үзэсгэлэн, чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг болох бөгөөд нээлт боллоо. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг 12 салбарын...

АЙЛЧЛАЛ: Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилд багтааж ашиглалтад оруулах саналыг тавилаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Тяньжин хотод ажиллаж, Тяньжин боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайд Тяньжин боомтод ажилласан нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг авто зам, төмөр замаар холбох төдийгүй Монгол Улс далайд гарцтай болох зорилттой холбоотой юм.

Хонины ноосыг 100 хувь эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдүүлэхийг чиглэл болгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Янмал” ХХК-д ажиллалаа. Монгол Улсын хамгийн анхны оймсны үйлдвэрлэгч “Янмал” ХХК  өдөрт 20 мянган хос цэвэр даавуун, ноосон оймс, эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчдын гар дээрээс түүхий ноос авч, угаах, самнах, ээрэх, будах дамжлагын үйлдвэрүүддээ эцсийн бүтээгдэхүүн болгодог бөгөөд оймсны  зах зээлийн 60 орчим  хувийг хангадаг. Энэ нь...

"Тавантолгой түлш"-ийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцно

“Тавантолгой түлш” ХХК-ийн зарим ажлын байранд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулах асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөл, компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй удирдлагуудтай уулзлаа. Хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох ажлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар компанийн Захиргаа  удирдлагын албаны дарга Э.Ууганцэцэг танилцуулсан юм. Тэрээр “Хөдөлмөрийн...

93 орноос 34 553 иргэн эх орондоо иржээ

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-аас зохион байгуулснаас хойш энэ сарын 18-ны байдлаар 34 553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авчээ. Тодруулбал, гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай нислэгээр 27 753 иргэн, автозамаар 6788 иргэн эх орондоо иржээ. Энэ...

Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн...

Удаашралтай байгаа автозамын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд дулааны шугам сүлжээ нэвтрэх, сувагт оруулах ажил хийгдэж байна. Нийт 480 метр газарт хонгилын системээр цэвэр усны 219 диаметртэй хос шугам, 325м дулааны хос шугам тавигдаж байгаа юм. Ингэснээр Хан-Уул дүүргийн Зайсан орчим цэвэр усны төвийн системд холбогдож байна. Тус ажлыг энэ сарын 06-ны...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
60%
0kmh
0%
Дав
-10 °
Мяг
-18 °
Лха
-19 °
Пүр
-16 °
Баа
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ