НИТХ: Төрийн далбааг мандуулах санаачилгад 50 гаруй ЕБС нэгдлээ
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх оронч сэтгэлгээг бэхжүүлэх, бахархлыг сэргээх, үндэсний үзэл санааг нэмэгдүүлэх, зөв Монгол хүнийг бэлдэх, улмаар хүүхэд, залуусын эх оронч үзлээр дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолыг “Тэмүүжин Өрлөг” сургуулиас эхлүүлсэн билээ.
Тус санаачилгатай холбоотойгоор НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн 50 гаруй ЕБС-ийн удирдлага, нийгмийн ажилтан,...
Сайжруулсан шахмал түлш хадгалах гурван агуулахыг нийслэлийн өмчид бүртгэв
Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулан, түлшинд хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нийлүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн өвөл 50 хувиар буурсан үр дүнтэй байгаа юм.
Дээрх арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол болон Нийслэлийн ИТХ-ын 2019 оны 23/15 дугаар тогтоолоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт нэг бүр нь 750 сая төгрөгийн өртөгтэй таван агуулах барьж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байдаг....
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2024-2028 оны үйл...
Олон нийтийн газар цэр шүлсээ хаясан иргэнд хариуцлага тооцно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.
Уг захирамжинд томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх. Мөн нийслэл хотод...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа,Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Өнгөрсөн 30 жилийн оноо алдааг засаж, шинэ 30 жилийг нийгмийн уур амьсгал тогтолцооны хувьд эхлүүлэхийг Засгийн газар хичээж, авлигатай нам харгалзалгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх...
Цахим хувьслыг ашиглан, ардчиллыг шинэ шатанд гаргахад залуусын оролцоо, манлайлал чухал
Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, цаашлаад төрийн үйл хэрэгт шууд оролцох гэхчилэн Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөг өнөө цагийн технологийн хувьсгалаар дамжуулан эдлэх боломжийг D Parliament танд олгож байгаа юм.
Таны эрх ашгийг хамгаалсан бодлого шийдвэр, таны өдөр тутмын амьдралд нөлөөлөх хууль тогтоомжид та өөрөө үзэл бодол, санал сэтгэгдлээ тусгаж, идэвхтэй оролцохыг уриалан, уг цахим системийн хэрэглээг биечлэн...
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулахыг зөвшөөрөв. Үйлдвэр “Эрдэнэс Монгол” компанийн охин компани хэлбэрээр ажиллах юм байна.
Энэ нь ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр орлуулах, улмаар агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын нэг юм.
Үйлдвэр жилд 90 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж борлуулалтын орлогоороо урсгал зардлаа санхүүжүүлнэ. Нэг тонн...
Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд 400 мянга гаруй хүн хамрагджээ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-нд зохион байгууллаа.
Сургуулийн хаалтын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож хэлсэн үгэндээ, “Монгол...
21 аймгийн Эрүүл мэндийн газарт яаралтай түргэн тусламжийн автомашин гардуулж өгөв
Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас 21 аймгийн эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ яаралтай тусламжийг хэдий чинээ богино хугацаанд үзүүлж чадна, төдий хэмжээнд эрсдэлийг бууруулж байдаг учраас түргэн тусламжийн автомашин хамгийн чухал үүрэгтэй. Орон...
Нарантуул худалдааны төврүү нэмэлтээр автобус явуулна
Нийслэлийн тээврийн газраас сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны баямба, ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.
Баярын өмнөх өдрүүдэд томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
65%
0kmh
8%
Ням
-16
°
Дав
-9
°
Мяг
-18
°
Лха
-20
°
Пүр
-16
°
- Advertisement -




































