Б.БАЯРМАГНАЙ: ИДЭВХТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН НЬ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ
Батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд 2022-2023 оны сургуулийн жилийн нээлтийг тохиолдуулан “Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн арга хэмжээг бүх нийтийн хүртээл болгох, алба хаагчдын спортын ур чадварыг сорих, хөгжүүлэх зорилготой “Спортын өдөрлөг”-ийг энэ сарын 27-28 өдрүүдэд “Алдар” спорт хороонд зохион байгуулж байна.
Энэ жилийн тэмцээнийг БХЯ-ны харьяа “Алдар” спорт хороо, “Багабаян”...
Коронавируст халдварын тохиолдол 437-оор нэмэгдлээ
Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 437 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.
ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт 14 936 хүнд шинжилгээ хийжээ.
Улсын хэмжээнд 37.9 мянган тонн үр тариа хурааж аваад байна
Улсын хэмжээнд одоогоор 31.6 мянган га-гаас 37.9 мянган тн үр тариа, үүнээс 30.3 мянган га-гаас 36.3 мянган тн улаанбуудай, 7.9 мянган га-гаас 92.9 мянган тн төмс, 3.8 мянган га-гаас 35 мянган тн хүнсний ногоо, 2.9 мянган га-гаас 9.4 мянган тн тэжээлийн ургамал, 3.8 мянган га-гаас 1.2 мянган тн тосны ургамал хурааж аваад байна.
Манай улс энэ онд 378.1 мянган га-д үр тариа,...
Төв талбайд тавьсан хаалтын талаар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас тайлбар өглөө
Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан байсан. Талбайд тавьсан энэ хаалтын талаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд тайлбар өглөө.
Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай “Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Америк, Орос, Герман, Япон гэх мэт олон орны төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй...
Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа
Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн билээ. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдэд шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлж буйгаараа онцлогтой.
Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо...
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт "Чингис хаан" одонг хүртээлээ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт "Чингис хаан" одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өглөө.
Ерөнхийлөгч Х.Баттулга "Эрдэмтэд, түүхчдийн тогтоосны дагуу Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ билэгт сайн өдөр хожмын агуу удирдагч тэнгэрийн бошгийг илтгэн, баруун гартаа шагайн чинээ нөж атган мэндэлсэн.
Ердөө таван жилийн өмнөөс...
Гэрээр эмчилгээ хийж байгаа тохиолдолд юуг анхаарах вэ?
Коронавируст халдварын хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчилгээ хийж байгаа тохиолдолд юуг анхаарах талаар ЭМЯ-наас зөвлөмж гаргажээ.
Өрхийн эмч мэргэжилтэнтэй холбоотой байхШингэц сайтай халуун хоол идэхӨрхийн бусад гишүүдийг халдвар авахаас сэргийлэхБүлээн шингэн зүйл ойр ойрхон уухАчаалал бага авах дасгал хөдөлгөөн хийхСандарч тэвдэхгүй тайван байхБиеийн халууныг өдөр бүр хэмжих
Ж.Энхбаяр гишүүнээ олон хашаатай зургаа даруулаарай
Улаанбаатар хот дэлхийн хамгийн их хашаатай хот ч байж магадгүй. Учир нь хаашаа л харна хашаа харагддаг. Бүр нийслэл хотод маань бараг гудамж бүрийг битүү мухар болгон хашаа сүндэрлүүлдэг. Хашаагаа барихын тулд явган хүний замыг хааж барьсан хашааг цөөнгүй байгаа. Тэгвэл УИХ-ын эрхэм гишүүн Ж.Энхбаяр тулд явган хүний замыг булаасан дэлгүүрийн гадаа зургаа татуулаад өөрийн фэйсбүүк хуудсандаа "Эко Март энэ хашаагаа ухаалгаар шийдэж "Зам-Чөлөөл" явган хүн явах арга...
Х.Баттулга: Сайхан үгс хоол болохгүй, тиймээс шийдэл хэрэгтэй байна
-Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордны Их танхимд чуулж байна-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.
Уг Үндэсний чуулганд хүнсний үйлдвэрлэл...
Д.Эрдэнэбат: ЖДҮ-ийн санд 72 тэрбум төгрөгийг нэг гишүүнд тэрбум гэж тооцож оруулж ирсэн нь хаанахын ямар тохиролцоо төсөвт ороод ирэв
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна. Харин УИХ-ын гишүүн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат анхаарал татсан асуудлыг хөндлөө. Тэрбээр "Шинэ Засгийн газрын оруулж ирж байгаа төслийн харж байхад шинэ Сангийн сайд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж чадахгүй юм байна. ОУВС-тай хийсэн хэлэлцээр буюу цалин...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-31.9
°
C
-31.9
°
-31.9
°
62%
2kmh
0%
Ням
-16
°
Дав
-9
°
Мяг
-20
°
Лха
-18
°
Пүр
-12
°
- Advertisement -





































