Засгийн газрын шинэ гишүүд УИХ-д тангараг өргөлөө
Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өнөөдөр (2022.08.30) 11 цаг 57 минутад 53.9 хувийн ирцтэйгээр эхэлж, шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын ажиллагаа болов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилсон тухай Захирамжийг уншиж танилцуулав. Танилцуулгад, миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод тодорхой дөрвөн зорилтыг...
Товчоодоор хот руу 4402 зорчигч нэвтэрч, 9484 иргэн гарсан байна
Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт бэлэн байдлын зураг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буй. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Мал эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгжүүд болон шинжилгээнд хамрагдсан иргэд орон нутаг руу буцах хүсэлтийн дагуу...
Нүүрсний экспорт тавдугаар сард 1.32 сая тоннд хүрч өсөв
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний таван сарын байдлаар 5.93 тэрбум ам.долларт хүрч, 48.2 хувиар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Тодруулбал эхний таван сард 3.32 тэрбум ам.долларын экспорт хийж өмнөх оны мөн үеийнхээс 65.7 хувиар нэмэгджээ. Мөн импорт 2.6 тэрбум доллартай тэнцэж, 30.6 хувиар өссөн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 722.4 сая ам.долларын ашигтай гарлаа.
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад айлчилж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиев нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар...
110 кг жинтэй залууг ажилд аваагүй "Оюу толгой"-г шүүх хурал хойшилжээ
“Оюутолгой” компани 110 кг жинтэй, 33 настай залууг “хэт тарган” гэсэн үндэслэлээр ажилд аваагүй шалтгаанаар иргэн Ц.Чинбат шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Хэт тарган гэх үндэслэлээр ажилд аваагүй үйлдлийг хүний эрх зөрчсөн байна хэмээн Хүний эрхийн үндэсний комиссоос үзжээ. Иргэн Ц.Чинбатын гомдлыг энэ сарын 23-ны 13.30 цагт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан хэдий ч нэхэмжлэгчийн хүсэлтээр хурлыг хойшлуулжээ. Учир нь...
Төрийн ордон өндөр төвшинд бэлтгэгдсэн хулгайчтай болжээ
УИХ-ын чуулганы танхимд улстөрчид нь төрөөс хулгай хийсэн, хийгээгүйгээ дуудалцдаг буруу жишиг тогтов. Бүр монголын баялгийг цөлмөж буй 30 гэр бүлийн нэг нь та хэмээн ил тодоор хулгайчаа зарладаг болсон. Ж.Мөнхбатын тухайд намын мөнгөөр казино тоглосон учраас төрөөс хэмээн гүтгэж болохгүй гэж өөрийгөө өмгөөлж байна лээ. Тэгвэл, улсын мөнгөний хулгайч нар маань ямар нэгэн зүйл хулгайлахгүй л бол зүгээр сууж чадахгүй болсон бололтой. Өнөөх...
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.
Төрийн тэргүүн нар...
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно
Төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн "Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах,төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн...
“Яндангүй бүс” байгуулна
Хот, суурин газрын агаарын чанар болон дотоод орчны агаарын чанарыг хянах, үнэлэхэд чиглэсэн “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016” стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд, “Сайжруулсан хатуу түлшний техникийн ерөнхий шаардлага MNS5679:2022” стандартыг холбогдох хуулийн хүрээнд тус тус шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарт...
Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ
Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа гурван ээлжтэй сургууль, ачаалал өндөртэй байршилд байгаа сургууль болон цэцэрлэг, дотуур байрны зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарч төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар батлагдсан дүнд багтаан зохицуулалт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Хот байгуулалтын норм, стандартын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
72%
6kmh
75%
Бям
-21
°
Ням
-15
°
Дав
-13
°
Мяг
-22
°
Лха
-18
°
- Advertisement -








































