Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
(Шөнийн сурвалжилга)
-Баасан гараг. 22:35 цаг. Хан-Уул дүүрэг, Энхтайваны гүүр орчим-
Баасан гарагийн Улаанбаатарын шөнө тайван харагдавч, хотын гудамжаар хурдлан зүсэх цахилгаан мотоциклийн дуу хаа нэгтэйгээс сонсогдоно. Энэ бол Суррон. Автомашины замаар, гэрлэн дохиог үл тоон шунгинах эдгээр хоёр дугуйтын ард 18-35 насныхан ихэвчлэн таарах бөгөөд зарим нь дөнгөж 16, 17 настай хөвгүүд байх. Хэт чанга...
Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ
Архаг ангилалд багтдаг оноштой хүүхдийн нарийн мэргэжлийн эмчилгээ, тусламж, үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт тавихгүй байх шийдвэр гарлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт /2025.08.12/ ЭХЭМҮТ-д ажиллах үеэр долоон настай охин хэнгэрэг нөхөх хагалгаанд орж чадахгүй болсон тухайгаа хэлж, тусламж хүссэн. Ерөнхий сайд тухайн асуудлыг шуурхай шийдвэрлэж, эрүүл мэндийн даатгалын сангийн хязгаарлалтыг цуцлах талаар албаныхантай ярилцахаа мэдэгдсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж дээрх хязгаарлалтыг цуцалсан байна....
Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ
Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Ч:7 "Нисэх-МУБИС-Ард кино театр", Ч:9 "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кинотеатр-Хүнсний 4-р дэлгүүр" чиглэлийг Ч:7 “Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино теарт-МУБИС” болгон өөрчлөлт оруулав.
Түүнчлэн Ч:22 “Шадивлангийн эцэс-Зуслан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийн замнал хамгийн урт буюу 83 зогсоолтой, зорчигчдын...
Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв. Стандарт амьдрал дээр хэрэгждэггүй, цаасан дээр л үлддэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудаас харж болно. Бэрхшээлийг цогцоор нь шийдэхэд төсөв,...
А.Баяр: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй
Нийслэлийн ИТХ-ын хурлын даргын А/190 захирамжаар хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан ахалж байна. Тус Ажлын хэсэг НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар, О.Зундуйдорж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхбаатар, Тээврийн цагдаагийн албаны...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна
Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 09-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулж буй. Энэ хугацаанд авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн танилцууллаа. Тус баг олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад...
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ
2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл улсын хэмжээнд эхэллээ.
Боловсролын яамны мэдээлснээр, хэрэв түр оршин суугч бол тухайн дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай. Мөн тухайн хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандаж бүртгэлээ баталгаажуулах юм.
Бүртгэлийг E-Mongolia системээр дамжуулан энэ сарын 26-ныг дуустал зохион байгуулах...
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэчилж дууслаа
Улаанбаатар хотоос 2024, 2025 онд нэгдүгээр түвшний авто замуудын засвар, шинэчлэлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн. Энэ хүрээндээ 2024 онд 137.1 км авто замыг шинэчилсэн нь сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 10 дахин урт зам болсон юм. Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр 2025 онд нийслэлд хэрэгжүүлж байгаа авто замын төслүүдийн талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр танилцууллаа.
Тэрбээр...
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төсвийг ил тод нээлттэй хэлэлцсэнээр авлигын индексийг бууруулахад нөлөөлнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны улсын төсвийн боловсруулалт, төсвийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналын явц зэрэг мэдээллийг холбогдох яамдын сайд нараас сонслоо.
2026 оны төсвийн чиглэлийн талаар E-Mongolia болон Засгийн газрын 11-11 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Б.Даваадалай танилцууллаа. Тэрбээр, өнөөдрийн байдлаар 154 мянга гаруй иргэд саналаа өгснөөс...
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилт, авто зам, газар чөлөөлөлтийн ажлуудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, Хүннү хотын үзэл баримтлал боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын талаар илтгэл сонслоо.
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил63 хувийнгүйцэтгэлтэй байгаа бөгөөд дулаан, цахилгаан хангамж,...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-11.9
°
C
-11.9
°
-11.9
°
79%
5kmh
40%
Дав
-14
°
Мяг
-11
°
Лха
-16
°
Пүр
-20
°
Баа
-16
°
- Advertisement -









































