Шахмал түлшийг энэ сарын 15, хагас коксон нүүрсийг ирэх сарын нэгнээс борлуулж эхэлнэ
Улаанбаатар хотод сайжруулсан түлшийг есдүгээр сарын 15-наас, хагас коксоан нүүрсийг аравдугаар сарын нэгнээс 400 цэгээр худалдаж эхэлнэ.
Автомашины зам дагуу, төв гудамжид нүүрс борлуулахыг хориглож, гэр хорооллын гудманд заруулах түлшийг иргэд "сайн" карт болон аппликэйшн ашиглан худалдах авах боломжтой. Шахмал түлшний үнийг нэмээгүй, 25 кг буюу нэг уутыг нь 3750 төгрөгөөр зарах бол шинээр худалдах хагас коксон нүүрс 25...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар “Их тэнгэр” цогцолборт ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.Төрийн тэргүүн нар албан ёсны уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг дэлхийд тулгарч...
Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзлаа.
Гурван улсын төрийн тэргүүний VI уулзалт 2022 онд Узбекистан Улсын Самарканд хотноо болсон бөгөөд VII уулзалт ийнхүү гурван жилийн дараа болж байна.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: ШХАБ-ын гишүүн бүх оронтой хамтран ажиллаж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ШХАБ-ын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо...
Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө.
Ирэх жилийн төсвийн бодлого макро түвшинд...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтлаа.
Угтах ёслолын дараа ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд, ШХАБ+ хүрээнд оролцогч орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нар дурсгалын зураг татуулав.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС, ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.
Энэ жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, Солонгос, Турк, Унгар, Литва, Куба гэсэн 15 улсын их, дээд сургуульд 296 оюутан суралцахаар явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан...
А.Баяр: Насанд хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед түрээслэх боломжгүй болно
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга А.Баяр скүүтэр, мопед, суррон, мотоциклын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
-Суррон, мотоциклын осол өдөр бүр гарч, залуусын хэрэглээ болоод байгаа скүүтэр, мопед хотын зам, талбайд замбараагүй хаягддаг боллоо. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-Хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудал бэрхшээл болоод байна. Явган хүний зорчих хэсэгт...
Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр барьж ашиглалтад оруулсон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийг есдүгээр сарын 01-нээс өмнө нийлүүлж, сургалт, үйл ажиллагааг эхлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Худалдан авах хугацааны онцлог, яаралтай хэрэгцээ, шаардлагатай байгаа тавилга, тоног төхөөрөмжийг санхүүгийн...
ЗГ: Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
63%
1kmh
0%
Баа
-17
°
Бям
-16
°
Ням
-11
°
Дав
-13
°
Мяг
-10
°
- Advertisement -









































