“Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа
“Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” буюу “One for All, All for One” үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP-16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо эхэллээ. 2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ...
Нийслэлийн хэмжээнд 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувьтай байлаа.
Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг дүүргүүдэд хот, нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжүүдийг хуваарилж, давс, бодисын нөөцлөлт бэлэн байдлыг хангах чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулсан талаар...
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.02) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн...
“Аврагч-2024” тэмцээнд 17 баг мэдлэг, ур чадвараа сорьлоо
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас Засаг даргын нэрэмжит "Аврагч-2024" тэмцээнийг 24 дэх жилдээ зохион байгууллаа.
Тус тэмцээн нь төрийн болон хувийн хэвшил, мэргэжлийн анги, албад, анхны тусламжийн нөхөрлөлүүдийн гамшиг, ослын үед хариу арга хэмжээ авах мэдлэг, ур чадварыг сорьдог гэдгээрээ онцлогтой.
Энэ жилийн тэмцээнд нийт 17 багийн 187 ажилтан, албан...
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч байна
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн зун Монгол орны ихэнх нутагт хур тунадас олон жилийн дунджаас ахиу, агаарын температур дунджаас дулаан байсан нь бэлчээрийн ургамлын ургалтанд сайнаар нөлөөлж, зуншлагын байдал 2024 оны наймдугаар сарын сүүлчээр нийт нутгийн 70 гаруй хувьд сайн, Ховд, Говь-Алтай, Өмнөговь аймгийн ганц, нэг...
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар сургалт зохион байгууллаа
Тус Ажлын албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ төрлийн бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалтыг өнөөдөр (2024.11.29) зохион байгууллаа.
Сургалтад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа алба, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн ахлах төлөөлөгч, харуул хамгаалалтын ахлах байцаагч, сэтгэл зүйч, эмч нар хамрагдлаа.
Техникийн үзлэгт ороогүй, татвар төлөөгүй, торгуультай машиныг хязгаарлана
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.
Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн...
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэл өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүхэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,
УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм төрийн түшээд ээ,
Эрхэм...
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 00 минутад эхлэв.
Хүндэтгэлийн хуралдаан эхлэхийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Их Хуралдай” танхимын голд тусгайлан зассан индэрт заллаа.
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
55%
4kmh
75%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-10
°
Мяг
-19
°
Лха
-16
°
- Advertisement -




































