Бодлогын хүүг хэвээр хадгалж, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт орууллаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар болов.
Мөн тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасах, тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, энэ хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг багасгасан тохиолдолд...
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 2025 оны 12 дугаар сард нийслэлд гурван байршилд халиа тошин үүсээд байна. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн халианы түвшингийн давтан хэмжилтийн хүрээнд дараах өөрчлөлтүүд бүртгэгдлээ. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, Толгойтын үерийн хамгаалалтын сувагт халианы түвшин...
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын хоёрдугаар төв эмнэлэг, эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллалаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үзүүлснээр тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.
Үүний дүнд эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш 43-65 насны таван хүнд...
Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ
Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, оновчтой болгох замаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилголр дараах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.
Энэ оны эхний хагас жилд нүүрсний экспорт буураад байсан боловч Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор хоногт дунджаар 1400 орчим авто тээврийн хэрэгсэл нэвтэрч, оны эхний 11 сарын гүйцэтгэлээр...
Шатахууны хангалт, түгээлтийг дөрөв хоногт багтаан хэвийн болгохыг үүрэгджээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогчидтой өчигдөр уулзжээ.
Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, харин алсалсан сум, багийнхныг 12-ны дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргажээ. Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулахаар зохицуулахыг импортлогч аж ахуйн нэгжүүдэд хэлсэн байна.
“Танилын бараа”, “онцгой шугам” гэх авлига, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг Ерөнхий сайд Г.Занданшатар хатуу анхаарууллаа
Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт өнөөдөр (2025.12.05) ажиллав.
Нэн түрүүнд гаалийн бүрдүүлэлтийг хиймэл оюун ухаан ашиглан 100 хувь цахим болгохыг гаалийн...
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлгээр өнөөдөр Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Ирэх 2026 онд нийслэлийн төсөвт 4,625.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцоолсон. Ингэхдээ нийслэлээс улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Ирэх 2026 онд төсвийн хөрөнгө оруулалтаар 265 төсөл, арга хэмжээг...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын төрийн тэргүүн, Пап Арвандөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийлээ.
Пап Арвандөрөвдүгээр Леог Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, даян дэлхийн католик шашны тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч баяр хүргэлээ.
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.
Хоёр улсын төрийн тэргүүн харилцааны түвшнийг “Стратегийн түншлэл”-д хүргэн Хамтарсан тунхаглал гаргалаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхлаа.
Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донгиу-тай уулзаж,...
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарт...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
71%
1kmh
0%
Бям
-16
°
Ням
-12
°
Дав
-11
°
Мяг
-13
°
Лха
-9
°
- Advertisement -










































