-14.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 19, 2025

Онцлох

Featured posts

“Монгол ард” Эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө

Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэн баригдсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулсан түүхтэй. Бидний нэрлэж заншсанаар “гурван онгоц”-той хөшөө буй газарт анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох “Ю-13”-ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэх юм. Өнөөдөр одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 34-39 настай,...

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.21) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн барилаа. Авлига, мөнгө угаах гэмт хэргийн...

Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  Хамтарсан Засгийн газар мега төслүүдээ эрэмбэлж, нэгдсэн ойлголтод хүрэх талаар хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын...

Монголын энхийг сахиулагчид жендэрийн тэгш байдлын үлгэр жишээ боллоо

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Европын холбоо хамтран хэрэгжүүлсэн “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийн хаалтын ажиллагаа 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа. Хаалтын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Х.Баасанжаргал, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах шинжээч...

Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай

Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг 2026-2028 онд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатайг судалжээ. Энэ хүрээнд тус ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд ажиллаж, тухайн дүүргийн хороодын Засаг дарга болон сургуулийн захирлуудтай уулзаж, санал солилцлоо.  Тодруулбал, энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл...

Инженерийн цэргийн олон улсын сургалт, дадлагад оролцлоо

БНСУ-ын Хуурай замын цэргийн инженерийн 1115 дугаар ангийн байрлалд олон улсын сургалт дадлагад Зэвсэгт хүчний жанжин штабын инженерийн цэргийн алба хаагчид оролцлоо. Энэхүү сургалт, дадлага Монгол Улс, БНСУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны Гурван талт түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд болсон юм. БНСУ-ын санаачилгаар тус улсад анх...

Манай улс 23 мянган цэргийг энхийг сахиулахаар илгээжээ

Манай улс 20 гаруй жилийн хугацаанд 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээгээд байна. НҮБ-ын баримталж буй стратегийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор цаашид ч үүрэг гүйцэтгэлийн чадавхыг нэмэх юм. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард БНӨСУ-д ажлын айлчлал хийж, UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үүрэг гүйцэтгэлтэй биечлэн танилцан, шаардлагатай 24 техникийг шинэчилжээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны дарга Сүнь Шаочөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чунлин, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй болон...

Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт ХБНГУ-д болж байна

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож байна. ХБНГУ-д болж байгаа энэхүү уулзалтад дэлхийн 130 орны 800 гаруй төлөөлөгч, 54 улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд нар энхийг сахиулах ажиллагааны ирээдүйн чиг хандлага, улс орнуудын оролцоо, улс төрийн дэмжлэг, сорилтод нөхцөлд үр дүнтэй, шуурхай хариу үзүүлэх чадавх зэрэг асуудлаар хэлэлцэж байгаа...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
72%
6kmh
75%
Бям
-21 °
Ням
-15 °
Дав
-13 °
Мяг
-22 °
Лха
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ