3.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Онцлох

Featured posts

Зарим аймгийн удирдлага өвс, тэжээл зээлээр авах зохицуулалт хийхийг хүсэв

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт, отор нүүдэл, өвс тэжээлийн хангамжийн асуудлаар аймгийн удирдлагуудтай цахимаар уулзаж, санал солилцлоо. Орон нутгийн удирдлагууд Засгийн газар, салбарын яам өвөлжилтийн асуудлаар шуурхай арга хэмжээ авч байгааг онцлоод, олон аймаг зуншлага тааруу, өвсний гарц муу байснаас малчид зэргэлдээ аймгуудад отор нүүдэл хийж байгаа, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд анхаарч байгаагаа хэлжээ. Мөн, малчид өвс, тэжээл бэлнээр худалдаж авах санхүүгийн боломж хомс байгааг харгалзан...

"ДЦС IV"-ийн хүчин чадал 110 МВт-аар нэмэгджээ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх зарим дулааны цахилгаан станцуудын технологийн ажилтай танилцлаа. Энэ хүрээнд өвлийн оргил ачаалал эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагын горим ажиллагаа, ачаалал, нөөц зэргийг шалгасан юм. “ДЦС IV” ТӨХК-ийн турбогенератор №3-ыг шинэчлэх ажил дуусаж, ажиллагаанд залгахад бэлэн болжээ. Ингэснээр “ДЦС IV” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 110 МВт-аар нэмэгдэж байгаа юм. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэг болон...

"Ачтан" эмнэлгийн 9 ажилтнаас коронавирус илэрлээ

"Ачтан" эмнэлгийн 9 ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дөнгөж сая шуурхай мэдээлэл хийсэн юм. Тэрээр мэдээлэхдээ, “Ачтан эмнэлэг шинэ жилийн баярын дараа энэ сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд энэ сарын 3-нд эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ түргэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Ингээд шинжилгээний нь хариу эерэг гарсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг PCR шинжилгээнд хамруулжээ. Одоогоор 9 хүн...

Коронавирусийн тандалт, илрүүлэг шинжилгээнд 10946 хүн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10946 хүн коронавирусийн тандалт, илрүүлэг шинжилгээнд хамрагдлаа. Шинжилгээний 25 төв, тандалтын 17 багт 261 эмч, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ажилласан. Өнөөдрийн байдлаар шинжилгээнд нийт 398068, ПСР-ийн шинжилгээнд 327467 хүн хамрагдаад байна. Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлж буйгаар коронавирусийн халдварын ойрын хавьтал 2606, дам хавьтлын 20772 иргэн байгаа аж.

Нөөцийн махыг зүүн аймгуудаас бэлтгэж байна

Нийслэл хотын хүн амын хаврын хэрэгцээнд зориулж нийтдээ 12.5 мянган тонн мах бэлтгэнэ. Энэ хэмжээний махыг бэлтгэхээр 16 ААН ХХААХҮЯ-тай гэрээ хийгээд байна. ААН-үүдийн мах бэлтгэлийн явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай байгаа аж. Тодруулбал, нийт бэлтгэх махны 70 хувийг агуулахад аваад байна. 4-5 ААН 100 хувь бүрэн бэлтгээд байна. Гэхдээ энэ жил "COVID-19" цар тахалтай холбоотойгоор мах бэлтгэлийн ажил бага зэрэг удааширч байгаа аж. Ирэх...

Шинээр 23 хүн коронавирусээр халдварлажээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн PCR шинжилгээгээр 23 хүнд коронавирус илэрчээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 3-нд нийт 12 621 хүнд шинжилгээ хийсэн байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Эдгээр тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн буюу 12 дугаар сарын 20-нд Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр...

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ долоо хоногт буюу энэ сарын 4-8-нд намын бүлэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсныг бүрэн эхээр хүргэж байна. НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 04-ний Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр...

ЗГ: Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, энэ жилийн цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв. Коронавирусний халдвар БНХАУ-д анх дэгдэж эхлэх үеэр манай улс Цагаан сарын баяраа бүх нийтээр тэмдэглээгүй. Үүнтэй ижилхэн энэ жил дахин тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж байгааг Шадар сайд мэдээллийн үеэр онцлов. Европын улс орнууд...

Ипотекийн 44 мянга гаруй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ

Банкууд энэ сарын 18-ны байдлаар орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах 47,621 хүсэлт хүлээн авч, 44,443 буюу 93 хувийнх нь эргэн төлөлтийг хойшлуулжээ. Үүний зээлийн үлдэгдэл нь 2.4 их наяд орчим төгрөг буюу нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 66 орчим хувийг эзэлж байна. Монголбанк болон банкны эх үүсвэрээр энэ оны 10 дугаар сард нийт 926 зээлдэгч 65.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй авч,...

Товчоодоор 4979 хүн нэвтэрсэн байна

Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртлэх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж байна. Дээрх хугацаанд товчоодоор 1417 автомашин нэвтэрч, 1142 тээврийн хэрэгсэл гарсан байна. Энэ хугацаанд нийт 4979 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
3.1 ° C
3.1 °
3.1 °
81%
1kmh
0%
Дав
24 °
Мяг
26 °
Лха
15 °
Пүр
16 °
Баа
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ