17.7 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 5, 2024

Онцлох

Featured posts

“Шарилжгүй Улаанбаатар-5” аяны II шат 29 хүртэл үргэлжилнэ

“Шарилжгүй Улаанбаатар-5” аяны II үе шат энэ амралтын өдрүүдэд эхэллээ. 8 дугаар сарын 29-нийг дуустал үргэлжлэх II шатны аянаар: Энэ удаад 3 бригад тус тусдаа шарилж цэвэрлэхгүйгээр хуваарьт гудамж зам талбай, дүүрэгт бүрт бөөнөөрөө ажиллахаар боллоо. II үе шатны хүрээнд УБЗАА-наас урамшуулал олгон ажиллуулж байгаа иргэдийн бүлгийн 136 үйлчлэгч иргэд олноор зорчдог, нийтийн эзэмшлийн, амралтын талбай, цэцэрлэгт хүрээлэн, гудамж, автозам дагуух талбайн шарилж, зэрлэг...

Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал анхдугаар ээлжит бус чуулган өнөөдөр (2020.08.17) гишүүдийн 57.3 хувийн ирцтэйгээр 09.00 цагт эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд...

Завьт эргүүл 10 дугаар сар хүртэл ажиллана

Сүүлийн үед бороо үргэлжлэн орж байгаагаас усны түвшин нэмэгдэн, үерийн нөхцөл байдал дахин бий болж буй учир Туул, Тэрэлж гол дагуу завьт эргүүлүүд өглөөний 9.30 цагаас орой 21.30 цаг хүртэл тогтмол ажиллаж байна. 6 дугаар сарын 15-наас эхэлсэн эргүүл 10 дугаар сарын 15 хүртэл ажиллана гэлээ. Энд цагдаагийн байгууллага, Нийслэлийн гэр бүл, залуучуудыг хөгжлийн газраас албан хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж өнгөрсөн хугацаанд 280 иргэнийг...

Дугаарын хязгаарлалтын үйлчлэл хэвээр үргэлжилнэ

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд нар өнөөдөр дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: -Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан даваагаас баасан гарагт үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт...

“Ковид-19” өвчний эрсдэл буураагүй учир иргэд амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтан Ц.Цолмонбаатар, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн 14 хоногийн байдлаар гурван удаагийн зөрчлийн мэдээлэл НОБГ-т ирсэн. Тодруулбал, иргэн Д, Б нар тус бүр хоёр ширхэг...

Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян өрнөж байна

Улаанбаатар хот орчмын бүсүүдийн газар зүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуучлалын бүс нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуучлалыг дэмжих, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ыг 2020 оны наймдугаар сарын...

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, НИТХ-ын дарга Р.Дагва болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцож, санал шүүмж хэллээ. Р.Дагва: Орон нутгийн чиг үүрэг болон санхүүгийн эрх мэдлийг тодорхой болгох нь хуулийн...

Нэгдүгээр ангид шинээр элсэгчдээс 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийв. Тэрбээр “Боловсрол шинжлэх, ухааны яамнаас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан бүх шатны танхимын сургалтыг нэг ангид хичээллэх суралцагчийн тоог 20-оос хэтрэхгүй байхаар тооцож эхлүүлэхээр боллоо. Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг...

"Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор" зэрэг гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал ус хангамжийн Баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газар, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төсвийн шинжилгээний ажиглалтын талбайн газар зэрэг гурван газрыг тусгай хэрэгцээнд авахаар тогтов. Ус хангамжийн Баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих төслийг АНУ-ын Мянганы Сорилтын сангийн...

Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг энэ жил цахимаар зохион байгуулахгүй

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай” А/451 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж 2017-2018, 2018-2019, 2019-2020 оны хичээлийн жилүүдэд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хамтран төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлтийг амжилттай зохион байгуулж ирсэн. Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн харулдааны шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
17.7 ° C
17.7 °
17.7 °
25%
5.5kmh
82%
Дав
18 °
Мяг
23 °
Лха
9 °
Пүр
10 °
Баа
6 °
- Advertisement -

Шинэ мэдээ