Сайжруулсан түлшнээс гарах үнсийг ангилж ялган, боловсруулах төслийн явцтай танилцлаа
Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсийг ангилж ялган, боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийг нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 4 хороодод туршилтаар хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд өнөөдөр Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан Нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргал Сонгинохайрхан дүүргийн 2,3 хороонд ажиллаж, ажлын хэсгийнхэн, хороодын дарга, хэсгийн ахлагч, орон тооны бус байцаагч, жолооч, ачигч нартай уулзалт хийн, ажлыг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх чиглэлээр...
НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
Өнөөдрөөс 912 мянган иргэний НӨАТ-ын буцаан олгох урамшууллын 142 тэрбум төгрөг иргэдийн дансанд орж эхэллээ.
Татварын багц хуулийг шинэчилсэнтэй холбоотой цаашид НӨАТ-ын буцаан олгох урамшууллыг улирал бүр олгох бөгөөд 2020 оны 1 дүгээр улирлын буцаан олгох урамшууллыг 4 дүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөснийг өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн юм.
2016 оноос татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан...
АН: Нэр бүхий улстөрчийн банк руу НДС-гийн 268 тэрбум төгрөгийг буцаах сонирхол байна
Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр Капитал банкны асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Ардчилсан намын Дэд дарга Б.Дэлгэрмаа “Ардчилсан намын эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна. Тодруулбал, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, тус газрын санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг баривчилсан нь эрх баригчдын сонгууль угтсан улс төрийн акц хэмээн үзэж байна. Тиймээс Ардчилсан намын удирдлагын зүгээс үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор үнэн бодит...
Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлэх 11 байршил
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж, Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Мөнхтуул нар өнөөдөр барилгын загвар зурагт тавигдах ерөнхий шаардлага болон гэр хорооллын дахин төлөвлөлийн хүрээнд сонгон шалгаруулалт зарласан талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт барилга байгууламж барих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалуудыг нийслэлийн нэгдсэн төвүүд дээр нэгтгэн төвлөрүүлж, 10 хоногийн дотор...
С.Амарсайхан: Яармаг дахь төрөх эмнэлгийг хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулна
Хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Яармагт баригдаж буй Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав. Учир нь төсөв хөрөнгөний улмаас дэлхий нийтийн жишигт нийцсэн энэхүү нэгдсэн эмнэлэг ашиглалтад орох хугацаа удаашрах эрсдэлтэй байна. Анх Үндэсний хөгжлийн газарт концессын тендер зарласнаар 2017 оны долоодугаар сард “Томо Бюлдинг” ХХК-тай 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээ хийсэн байна. Тус компани...
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангарагаа өргөв
Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны шинээр томилогдсон таван гишүүн Төрийн ордонд өнөөдөр тангаргаа өргөлөө.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө” гэж заажээ. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын...
"Насны хишиг", Алдарт эхийн одонгийн мөнгийг энэ сарын 10-15-нд олгоно
Хоёрдугаар сараас эхлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжүүдийн хэмжээ нэмэгдэж байна. Учир нь Засгийн газар халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг шинэчлэн тогтоогоод байгаа юм.
Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг шинэчлэн тогтоосон юм. Үүгээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ өмнө нь 174 мянган төгрөг байсан бол 188 мянган төгрөг болж нэмэгдсэн. Мөн асаргааны тэтгэмж сар бүр 76 мянган төгрөг олгодог байсныг...
“Гарцаараа гарцгаая” аян өрнүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд дунд нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын 2019 оны нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажлын саналын тухай байлаа.
Өнгөрсөн онд зам, тээврийн ослын дуудлагын тоо болон ослын улмаас амиа алдсан хүний тоо цөөрчээ. Харин хотын захын гэрэлтүүлэг, дэд бүтэц муутай дүүргүүдэд зам тээврийн осол, гэмт хэрэг гарч байгааг хэлэв. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнд хяналт...
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгав
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан баг шинэ коронавируст халдвар гарсан нөхцөлд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгалаа.
Тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх ерөнхий захирлын тушаалаар шинэ коронавируст халдварыг тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх 40 ор бүхий тасаг, ажиллах эмч, сувилагч, асрагч, тэдний өмсөх нэг удаагийн хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангасан тухай танилцуулав. Эмнэлгээр үйлчлүүлж буй бусад өвчтөнд халдвар тархаахгүйн тулд тусгаарлах улаан...
Радио, телевизүүд үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав.
Тэрээр Цагаан сар, Үндэсний их баяр наадам, түүхэн ойг угтан радио, телевизүүд түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншил зэргийг харуулсан үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа. “Монгол хүн монголоороо сэтгэж, ярьж, үндэснийхээ өв соёлоор бахархаж байх учиртай.
Хүүхэд, залууст эх оронч үзэл,...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
70%
0kmh
19%
Лха
-8
°
Пүр
-8
°
Баа
-18
°
Бям
-23
°
Ням
-17
°
- Advertisement -
































