Автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуулаа.
Мөн зөвлөгөөний төгсгөлд холбогдох албан тушаалтнуудад хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. “2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага, нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган, үйл ажиллагаагаа уялдуулан...
Сурагчдын амралтыг долоо хоног сунгалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргажээ.
Ингэснээр нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэх юм. ЭМЯ-наас томуу томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ-нд албан тоотоор хүргүүлсэн юм.
Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг сунгах саналыг хүргүүлээд байна.
21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, Олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр...
80 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа
Нийслэл хот, хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилготой 80 сая ам.долларын Зээлийн хэлэлцээр болон Буцатгүй тусламжийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Үүний 3.5 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, үлдсэн нь жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл бөгөөд 158.34 сая ам.долларын өртөг бүхий "Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж...
Ерөнхий сайд "Оны онцлох хүүхэд"-үүдийг шагналаа
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх “Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардууллаа.
2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхэд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай...
Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ
Төрийн алба хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс найман хувиар нэмлээ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болов.
190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1070.0 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оны нэмэгдлээс хойш 48.9 хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм. 2019 оны III улирлын байдлаар сарын дундаж цалин 1166.4 мянга, төрийн албан...
Төв талбайн сүлд модны гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбайг нээлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцсон юм.
Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн гулгуурын талбай нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдлаа.
Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон...
ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт 30 ортой хүүхдийн тасаг ашиглалтад орлоо
"Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдөл” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасгийг шинээр ашиглалтад орууллаа.
Тус нэгдсэн эмнэлгийн хоёр давхрыг өргөтгөн, 504 м2 талбай бүхий нэг давхар барилгыг нэмж барьсан бөгөөд эмч нарын болон эмчилгээ, суурь тусламжийн нийт 12 өрөөтэй аж.
Өргөтгөлийн барилгын зураг төсөл, гүйцэтгэлийн ажилд нийт 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө...
Дахин давтагдашгүй “Чулууны хээ-III" үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Чулууны хээ III” үзэсгэлэн өнөөдөр Монголын үндэсний түүхийн музейд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд 160 гаруй дэлхийд дахин давтагдашгүй байгалийн ур хийц бүхий үзвэрүүдийг дэлгэн тавьсан байна.
Энэ нь хүн байгалийн харилцан шүтэлцээ, танин мэдэхүйн олон үзвэрүүдийг өөрийн бие сэтгэл, оюун ухаанд шингээж, үзэгч олон түмэндээ хүргэж байгаа эрхэм хүн бол Химич, эрдэс судлаач, сэтгүүлч, МУСГЗ Г.Гонгоржав байв.
Тус үзэсгэлэнг нээж Монголын үндэсний музей захирал Д.Сүхбаатар үг...
Монголын дүрслэх урлагийн хамгийн том бүтээлийг 12 жил урлажээ
Монголын дүрслэх урлагийн хамгийн том “Дэлхийн нэг өдөр” бүтээлийн нээлт МУЭ-ийн Арт галерейн танхимд энэ сарын 22-нд боллоо.
Зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын бүтээсэн уг бүтээл нь 21 м урт, 2.5 м өргөн, нийт 52.5 ам дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан монгол зургийн анхны том хэмжээтэй бүтээл юм.
Зураач Н.Сэргэлэн “Дэлхийн нэг өдөр”...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
64%
2kmh
40%
Дав
-10
°
Мяг
-11
°
Лха
-6
°
Пүр
-7
°
Баа
-21
°
- Advertisement -




































