“Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөн боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр /2019.05.22/ Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Уг зөвлөгөөнийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг...
Монгол уран дархчуудын шилдэг бүтээлийг дэлгэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог хоёр дахь удаагийн “Монгол дархан 2019” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 124 дархны 162 шилдэг бүтээлийг дэлгэсэн бөгөөд шүүгчдийн үнэлгээгээр шалгарсан шилдгийн шилдэг бүтээлүүдийг тавьжээ.
“Монгол дархан-2019” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол төрийн дархан нэгдсэн холбоо, Түмэн эрдэнэс нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байна.
“Өндөр гэгээний уламжлалыг хадгалах төв”-ийн цогц бүтээл шилдгийн шилдгээр...
Нийтийн тээврийн бүх автобусыг камержууллаа
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуйн нэгж, байгууллагуудын 1226 автобусыг 100 хувь камержуулан тус компаниудад хүлээлгэн өгчээ.
Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын камерыг ашиглах журмыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нарын 2019...
Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Улаанбаатар хотноо эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Шангри Ла зочид буудлын хурлын танхимд өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Засгийн газар Ази, Номхон далайн бүсийн энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг Олон улсын хороотой хамтарч хангажээ. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд Ази, Номхон далайн бүсийн 34 орноос гадна...
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад нийцсэн 8.2 км авто зам ашиглалтад орууллаа
Төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох8.2 км хатуу хучилттай авто замын нээлт өчигдөр /2019.06.30/ боллоо.
Авто замын нээлтийн үеэр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:
"Олон улсын стандартад нийцсэн хүнд даацын хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын ач холбогдолтой. Тухайлбал"Эрдэнэс-Тавантолгой” ХК одоогийн байдлаар 8.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ онд нийт 18 сая тонн нүүрс олборлож экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж...
“Z ҮЕИЙНХЭН” их, дээд сургуулиудыг хотоос гаргах санаачилга гаргажээ
Ерөнхий Сайдын захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ээлжит уулзалт хэлэлцүүлэг боллоо. Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм.
Өнөөдөр сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн хамт “АЛСЫН ХАРАА-25 “Z” ҮЕИЙНХЭН” сэдвээр Монголын ирээдүйн иргэд болох өсвөр үе, залуусын төлөөлөл 600 гаруй хүүхэдтэй уулзав. Монгол улсын хөгжлийн 25 жилийн дүгнэлт, ирээдүйн 25 жилийн төсөөллийг хөндсөн энэхүү чөлөөт уулзалт,...
Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргалаа.
ЗАРЛИГТ:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн
ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.
Хавсралт
Б.Цолмонбаатар...
“Түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна.
“Энэхүү журам батлагдсанаар анх удаа түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх хэлбэр хэрэгжиж эхлэх юм....
Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргажээ
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өчигдөр батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх санал гаргасныг тус шүүх өчигдөр хэлэлцэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Ингэхдээ түүний улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хязгаарлахаар...
Морь унаач хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангах тухай зөвлөмжийг гаргалаа
МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТУХАЙ /ЗӨВЛӨМЖ/
Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
77%
1kmh
17%
Мяг
-11
°
Лха
-8
°
Пүр
-8
°
Баа
-18
°
Бям
-23
°
- Advertisement -









































