УИХ-ын дарга М.Энхболдод Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай тогтоолыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.
Тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон нийт...
Х.Баттулга: Монгол яллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр АН-ын удирдлагууд нэр дэвшигч Х.Баттулгын хамт 01:10 цагийн үед мэдээлэл хийлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ энэ үеэр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Одоогоор саналын дүнгээ ирүүлээгүй 40 орчим хэсэг байна. СЕХ-ноос өгсөн дүн мэдээнээс үзвэл, тус намаас нэр дэвшигч Х.Баттулга нийт сонгогчдын 50.7 хувийн саналыг авснаар ялагч болсон...
Сонгуулийн ирц улсын хэмжээнд 60.41 хувьд хүрч, 1.199.840 сонгогч саналаа өгчээ
СЕХ-ноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ирцийн мэдээллийг 00.15 цагт танилцууллаа.
Аймаг, дүүргийн сонгуулийн хороод 21.30-22.00 цагийн хооронд хэсгийн хороодоос авсан урьдчилсан мэдээллээ СЕХ-нд ирүүлжээ. Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 199 мянга 84 сонгогч санал өгч, ирц 60.41 хувьд хүрчээ. Энэ дээр гадаадын сонгогчдын саналын тоо нэмэгдэх юм. Гадаадад байгаа сонгогчдын сүүлчийн саналын хуудас маргааш 06.45-10.45 цагт...
Хүүхдийн мөнгийг өнөөдөр бүрэн шилжүүлж дуусгана гэв
“2017.07.07 дотор бүх хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж дуусгана” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.
Оны эхнээс хойш долоон сар мөнгөө аваагүй байсан 403 мянган хүүхдийн мөнгийг өнөөдөр нөхөн олгож дуусах бөгөөд үүнд шаардагдах 48.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн байна. Харин өмнө нь нь мөнгөө авч байсан 600 гаруй мянган хүүхдийн долоодугаар сарын мөнгө /18.7 тэрбум төгрөг/-ийг маргаашийн...
Ерөнхийлөгчийн сонгуулийн Хоёр дахь шатны санал хураалт эхэллээ
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох Хоёр дахь шатны санал хураалт орон даяар 07 цагт эхэллээ.
Зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль улсын хэмжээнд болсон. Сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ч тэдгээр нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул манай улс анх удаа дахин санал хураалт явуулахаар...
БНХАУ-аас оруулж ирэх ажиллах хүчний тоог 3-4 дахин бууруулсан
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ, Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газар гадаадаас тэр дундаа урд хөршөөс олон тооны ажиллах хүч оруулж ирж байна гэх сөрөг мэдээлэл гарч байна. Бодит мэдээлэл өгье. Монгол Улсад өнөөдрийн байдлаар гадаадын 82 улсын иргэн хөдөлмөр эрхэлж байна.
Он гарсаар манай улсад 9835 гадаадын иргэн ажиллаж байгаагийн 5841 нь БНХАУ-ын иргэд байна.
Манай...
С.Эрдэнэ: Засгийн газар өчигдөр хэд хэдэн ноцтой үйлдэл хийлээ
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Сонгуулийн сурталчилгаа хаагдсан үед сонгуулийн хууль зөрчиж эрх баригч нам төлбөр сурталчилгаа хэлбэрээр, бүх хэвлэл мэдээллийн сувгаар мэдэгдэл хийж, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ сонгуульд ямар ч үнэ цэнээр хамаагүй ялагч байлгах гэсэн эрх баригчдын увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байна. МАН-ын дарга М.Энхболдын...
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар “Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт, хүндэтгэл үзүүлэх журам”, “Ахмадын сан байгуулах журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих журам”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санг удирдах, ашиглах журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг тус тус хэлэлцэн баталлаа.
Журмын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон...
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаанаас иргэн бүрт хувь эзэмшүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн дээрх хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт стратегийн орд газруудаас хувь, хишиг хүртээх боломжийг...
Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох чиглэл өгч...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-11.9
°
C
-11.9
°
-11.9
°
52%
4kmh
75%
Мяг
-13
°
Лха
-18
°
Пүр
-18
°
Баа
-18
°
Бям
-15
°
- Advertisement -