Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ОХУ-тай нягт хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр 2017-06-02 ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээний олон талт асуудал тухайлбал, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, энэ салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд манай улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станц, дулааны...
“Оросын хөрөнгө оруулалт, бизнес, технологийг Монголд урьж байна”
“ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 1, 2-ны өдрүүдэд болж буй Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцож байна. Петербургийн Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон эдийн засгийн асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болжээ.
Тус эдийн засгийн чуулга уулзалтын...
Аз жаргалтай АЛАГ ҮРС
Эх үрсийн баярын өдрөөр Улаанбаатар хотод хөл хөдөлгөөн ихтэй байна. Энэ өдөр хүүхдэд зориулагдсан олон арга хэмжээ болж байгаа билээ. Баярын өдрөөрөө гадуур зугаалж буй алдрай бяцхан үрсийг харуулсан фото сурвалжлага хийснийг хүлээн авна уу.
...
Ерөнхийлөгч "Алдарт эхийн одон гардууллаа"
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг "Алдарт эх" нэг, хоёрдугаар одонгоор шагнав.
Тэдний төлөөлөл болох 108 эхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд "Алдарт эх" нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ээжүүддээ эх, үрсийн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе....
БСШУС-ын сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайд өргөн барилаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өргөн мэдүүллээ.
Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг өргөн мэдүүлж байгаа...
Попуудын хийрхэл улсын эдийн засгийг түймэрдэх нь
Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гаргасан дүгнэлт яг одоо нийгмийн хүрээний хамгийн анхаарал татсан сэдэв болоод байна. Тодруулбал, МАН-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Б.Ундармаа, М.Оюунчимэг нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгснөө өнгөрөгч долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар танилцуулсан юм.
Гэвч энэхүү байнгын хорооны гаргасан дүгнэлттэй өөрийн болон өрөөлийн намын аль ч туршлагатай улстөрчид, цаашлаад эдийн засагчид...
Д.Эрдэнэбат: Монголбанкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэгт улстөрчид ороод, улс төрийн шалгалт хийчихлээ
-Д.Эрдэнэбат:Ипотекийн зээл авсан 80 мянган айл өрхийн 8 хувийн зээлийг 15-20 хувь болгож авахаар эрхбаригчид зэхэж байна-
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.29/ ээлжит хурлаа хийж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлт болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
Энэхүү шалгалтын дүгнэлт...
Татвараа төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг зургадугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Нийслэлийн татварын газраас анхаарууллаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу энэ сард 5 болон 0-ээр төгссөн улсын дугаартай автомашины жолооч төлбөрөө төлөх ёстой.
Хэрвээ заасан хугацаанд төлөөгүй бол дараах торгуулийг ноогдуулах юм байна. Тодруулбал,...
Боловсролын салбарынхан нээлттэй ажиллаж байна /ФОТО/
БСШУСЯ, МИДСК хамтран зохион байгуулж буй "Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөр Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Өнөөдөр 18.00 цаг хүртэл дээд боловсролын байгууллагууд та бүхэнд мэдээлэл, зөвлөгөө хүргэж, үйлчилгээ үзүүлнэ.
Малчдын улсын зөвлөгөөн эхэллээ /ФОТО/
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, аварга малчдын мал маллах арга туршлагыг сурталчлахаар Малчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Зөвөлгөөн хоёр өдөр болох юм. Зөвлөгөөнд 800 гаруй малчин, фермерүүдийн төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөнөөр,
Төрөөс малчдын талаар баримтлах бодлого,
Монгол мал үндэсний хөтөлбөр,
Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр,
Эрчимжсэн мал...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
55%
1kmh
0%
Дав
-12
°
Мяг
-14
°
Лха
-18
°
Пүр
-18
°
Баа
-17
°
- Advertisement -