1.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 4, 2024

Онцлох

Featured posts

"Тавантолгой түлш"-ийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцно

“Тавантолгой түлш” ХХК-ийн зарим ажлын байранд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулах асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөл, компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй удирдлагуудтай уулзлаа. Хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох ажлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар компанийн Захиргаа  удирдлагын албаны дарга Э.Ууганцэцэг танилцуулсан юм. Тэрээр “Хөдөлмөрийн...

Ц.Ганболд: Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг нийслэл хариуцдаг

Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, иргэдэд ээлтэй хот болгох үүднээс сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон. Ирэх өвөл түлэх сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт ямар байгаа талаар холбогдох албан тушаалтнууд ийн тайлбарлаж байна. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд: -Нийслэлийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой гурван чиглэлийн үүргийг хүлээн ажилладаг....

МХЕГ: Ургац хураалтад анхаарах зөвлөмж

Энэ жил тариалангийн зарим нутгаар хур бороо ихтэй байгаа нь таримлын болц удаашрах, ногоон тариа түрж ургахад нөлөөлж байгаа бөгөөд сортын онцлог, үрийн нормоос хамаарч буудай налах зэргээс шалтгаалан ургац хураалтад хүндрэл үүсч болзошгүй байна. Түүнчлэн тариалангийн талбайн ургамал хаврын сүүлчийн цочир хүйтрэл, өдөр шөнийн температурын хэлбэлзэл, их халалт, ус ихтэй ширүүн бороо зэрэг хүчин зүйлд өртсөн, буудайн навчны...

“Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцов

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” бүжгийн наадмыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широгийн санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 150 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Анх удаа зохион байгуулж буй...

Г.Занданшатар: ҮХЦ-ийн шийдвэр буруу жишиг тогтоож буйг дурдалгүй өнгөрөөж болохгүй

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Олон улсын хурцадмал байдал, цар тахлын хязгаарлалтаас шалтгаалсан цаг үеийн болон онцгой анхаарах асуудлууд, эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын хуульд заасан...

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээгдэнэ

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар зарласан УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт болно. Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 2 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж, цаг үеийн мэдээлэл сонсох аж. Ээлжит бус чуулган энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.

Нэг өрхийн сарын дундаж орлого 0.2-5 хувиар багасжээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны 2 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 244.6 (15.9 хувь) мянга, өмнөх улирлынхаас 1.7 (0.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит орлого мөн улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.2 (0.2 хувь) мянга, өмнөх улирлынхаас 60.2 (5 хувь) мянган...

17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа

Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байна. Үүнтэй холбогдуулан "Алтан намар-2022" төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө. НОГООЧДООС ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР, НЭМЭЛТ ХУРААМЖ АВАХГҮЙ Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний...

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2022.08.17) Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргалаа. Ээлжит...

75 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ

Сайжруулсан шахмал түлшний хувьд өнөөдрийн байдлаар 75 мянган тонн түлшийг нөөцөөлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 мянган тонноор илүү байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга мэдээллээ. Галлаганы улирал удахгүй эхлэх тул Тавантолгой түлш ХХК 2022-2023 онд сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өчигдрөөс цахим хаягаар бүртгэж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
75%
2kmh
0%
Ням
13 °
Дав
19 °
Мяг
22 °
Лха
9 °
Пүр
12 °
- Advertisement -

Шинэ мэдээ