14.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 18, 2024

Онцлох

Featured posts

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бараалхав. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, олон улсын амаргүй нөхцөл байдал, цар тахлын үед ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээний нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, Хүндэт зочид оо,

Баяр наадмын үеэр улсын хэмжээнд 794 улсын байцаагч ажиллана

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Үндэсний их баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд улсын хэмжээнд 794 байцаагч урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллана. Мөн төв, орон нутгийн хяналтын газруудад хариуцлагатай жижүүрүүдийг томилж, шуурхай багууд бэлэн байдалд дуудлагаар ажиллана. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд сургалт...

Гашуунсухайт нэгдсэн терминалиар жилд 75 сая тонн нүүрс экспортлоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн нэг нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Нэгдсэн терминал юм. Нэгдсэн терминал нь жилд 75 сая тонн хүртлэх нүүрс экспортлох хүчин чадалтай байх бөгөөд төмөр зам, авто зам, технологийн шийдлийг (AGV, AGT, дүүжин тээвэр, конвер систем) ашиглан нүүрс тээвэрлэх жишиг терминал болох юм.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд жилд 30 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий "Нүүрс баяжуулах үйлдвэр"-ийг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй. Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд жилд 10 сая.тн-ын хүчин чадалтай нэг үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна. Одоогийн байдлаар эхний блок үйлдвэрийн зураг төслийн ажил явагдаж байгаа бөгөөд 2024 оны 2...

AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр хоногт 40 чингэлэг нүүрс экспортод гаргаж байна

Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод AGV (Automatic Guided Vehicle)  буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг 2022 оны долоодугаар сарын 16-ны өдрөөс амжилттай туршин экспортын нүүрсийг гаргаж эхлээд байгаа. Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр хоногт 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод гаргаж байгаа бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн 3 хоногт 60 машин 120 чингэлэг нүүрс экспортод гаргаад...

Баяр наадмын өдрүүдэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс авсан дээжийн шинжилгээгээр эерэг сорьц илрээгүй

Баяр наадмын үеэр болзошгүй эрсдэл, хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт хийж байна. Үндэсний их баяр наадам буюу долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2263 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан хяналт шалгалт хийж 1449 зөрчил дутагдал илрүүлж 68 хувийг газар дээр нь арилгуулав. Хяналтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангайд “Улсын аварга” цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эзэн Богд Чингис хааны хөргийг айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залах тухай зарлигийг буулгаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ, Дэлхий...

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэсэн тухай батламжийг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий захирал Одри Азулейг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс ЮНЕСКО-д нэгдсэний 60 жилийн ойгоор айлчилж буйд талархал илэрхийлж, Монгол оронд тавтай морилохыг хүслээ. Монгол Улс нь төрт ёсны түүхэн уламжлалтай, өв соёлын өлгий нутаг гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
14.1 ° C
14.1 °
14.1 °
24%
4kmh
40%
Ням
18 °
Дав
24 °
Мяг
21 °
Лха
15 °
Пүр
17 °
- Advertisement -

Шинэ мэдээ