7.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Онцлох

Featured posts

Хуримтлагдсан эзэнгүй хур хог хаягдлын цэвэрлэх ажлыг зохион байгууллаа

Орхон, Булган аймгийн хилийн бүс нутаг, Эрдэнэт хотын эргэн тойронд дахь уулын гуу жалга болон Хангал, Эрдэнэт голуудын гольдрил дагуу хуримтлагдсан эзэнгүй хур хог хаягдлын цэвэрлэх ажлыг 2022 оны 05-р сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Цэвэрлэгээний ажлын хүрээнд нийт 44 цэгт хуримтлагдсан 939 м3 хог хаягдлыг цэвэрлэж, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран...

Монгол Улсын 872 эмэгтэй алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх эмэгтэй энхийг сахиулагчдад баяр хүргэв Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ өдрүүдэд тохиож байна. Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслол Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах...

Маргааш нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 06:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж,...

Үр тарианы 57.8 хувийг тариалаад байна

Улсын хэмжээнд хаврын тариалалт энэ сарын 3-наас эхэлж, одоогоор 219 мянган га-д улаанбуудай, 5 мянган га-д төмс, 3.5 мянган га-д хүнсний ногоо, 1.3 мянган га-д малын тэжээл, 11.2 мянган га-д тосны ургамал тариалаад байна. Ингэснээр үр тарианы тариалалт 57.8, төмсний тариалалт 29.4, хүнсний ногооны тариалалт 28.1 хувьтай үргэлжилж байгааг ХХААХҮЯ мэдээлэв. Хаврын тариалалтад зориулан одоогоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан...

Мах боловсруулах үйлдвэрт хэрэглэж байсан нунтаг цагаан бодис нь хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис болох нь тогтоогджээ

1.Шалгалтын явцад Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт боловсруулалт хийх үед БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон. 2.Мах боловсруулах үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, махыг хүлээн авахдаа үзлэг хийж бүртгэл хөтөлдөггүй, цехийн цэвэрлэгээ, ариутгал хийсэн бүртгэл хөтлөлт байхгүй, агуулахын хэмийн...

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарийг өөрчлөөгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон. Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 2 дугаар сарын 14-нөөс 4 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилж, 4 дүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.Харин гуравдугаар улирлын хичээл 4...

Монгол-Хятадын агаарын тээврийг ирэх зургадугаар сараас үе шаттай сэргээнэ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд агаарын харилцааг сэргээх, хуваарьт нислэгийг эхлүүлэх боломж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ковид 19 цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос одоог хүртэл зогсоод буй Монгол-Хятадын хоорондын агаарын тээврийг сэргээх эхний алхмыг тавьж, ирэх зургадугаар сараас хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлнэ. Ингэснээр зорчигч тээврийн...

Эрдэнэс Тавантолгой-өнөө ба ирээдүй

video
https://www.youtube.com/watch?v=nSJ0c1HsljQ

Уртын тээвэр эхэллээ

Цагаан хад боомт дахь халдвар хамгааллын дэглэм сайжирч, тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоногт Ковидын тохиолдол илрээгүй тул уртын тээврийг эхлүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу өнөөдрөөс тээвэрлэлт эхэллээ. Тавантолгой – Цагаанхад чиглэлд хоногт 100 машин гарах бөгөөд үүний 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ачих юм. Уртын тээвэр эхлэхтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас худалдан авагчдад урьдчилан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд алдарт эхийн одон гардуулж, баяр хүргэлээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа. Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Энэ жил...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
7.1 ° C
7.1 °
7.1 °
65%
3kmh
0%
Дав
24 °
Мяг
26 °
Лха
15 °
Пүр
16 °
Баа
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ