9.1 C
Ulaanbaatar
Мягмар, 5 сар 21, 2024

Онцлох

Featured posts

У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засгаас боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнсний ногоо болон газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх үүднээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх санаачилга дэвшүүлсэн юм.

Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80.8 хувьтай байв. Тухайлбал, хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажлуудын газар чөлөөлтийг эрчимжүүлэх үүрэг өгсөн. 2021-2022 он дамжин хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын 59 байршилд газар чөлөөлж байгаагаас 19-ийнх нь газар чөлөөлөлт бүрэн дуусаж, дуусах шатандаа орсон 10 байршил байна....

Энэ хавар нийслэлд 288 мянган мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Ойн тухай хуулийн дагуу хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг 13 дахь жилдээ “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жил 19 мянга гаруй мод, бут, сөөг тарьж ургуулжээ. Тэгвэл энэ жил нийслэлийн хэмжээнд хаврын мод тарих аяныг тавдугаар сарын 6-20-ны хооронд зохион байгуулж...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд МХЕГ-ын хамт олон нэгдлээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД МХЕГ-ЫН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ БАЙНА

Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилтууд болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ. Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачилсан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит хөтөлбөрийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр хөлбөмбөгийн...

Ерөнхийлөгч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Жил бүрийн тав, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулж байна. Энэ өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд голт бор, тэхийн шээг, гүйлс, буйлс, шар хуайс, улиас, хайлаас зэрэг...

У.Хүрэлсүх: Бид өндөг, тахианы мах, бүр давсаа хүртэл импортоор авч байна

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхлүүлэх санаачилга дэвшүүлэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж байна. Монгол Улсын төрийн бодлогын цөм нь монгол хүн. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдал нь монгол хүний аюулгүй байдалтай шууд хамааралтай. Хүнээ хамгаалах, хүнээ хөгжүүлэхийн тулд хүнсээ сайжруулах ёстой юм. Иймд хүнсний...

У.Хүрэлсүх: Сувилагчийн ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай

“Сувилагчид ээлтэй Монгол-2022” сэдэвт сувилахуйн үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Энэ салбарт ажилладаг 13 мянга гаруй сувилагчийн төлөөлөл болох 800 гаруй хүн энэ чуулганд оролцож ололт амжилт, хүндрэл бэрхшээл, цаашдын зорилт зэргээ хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж үг хэлэн,  Олон улсын сувилагчдын баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, хөдөө аж ахуйг дэмжих багц зээлийг шуурхай олгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайха Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Улсын хэмжээнд гол нэрийн 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт 204,5 мянган тн нөөцтэй байна. Хоногийн хэрэглээгээр тооцвол гурил, гурилан бүтээгдэхүүн 160, элсэн чихэр 142,...

Цагаан тоосны агаар, орчин дахь нөлөөллийг AGAAR.MN-ээр тухай бүрт нь хардаг болно

"Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйгаас үүсэж буй тоосны дэгдэлтийг Agaar.mn-ээр өдөр бүр мэдээлнэ. Тодруулбал, цагаан тоосны агаар орчинд үзүүлж байгаа хэмжилтийн мэдээллийг холбох ажлууд хийгдэж байна. Ингэснээр агаарын чанарын мэдээллийг ил тод, тухай бүрт нь олон нийтэд мэдээллэх юм. Одоогоор харуулын суурин станцыг нөлөөллийн бүсэд шилжүүлэх, программ шинэчлэлт, станцыг нүүлгэн шилжүүлэх газрын байршлыг харилцан тохиролцох...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
9.1 ° C
9.1 °
9.1 °
57%
1kmh
0%
Лха
12 °
Пүр
18 °
Баа
14 °
Бям
13 °
Ням
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ