2.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 10, 2024

Улс төр

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, тус дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгүүдэд ажиллав. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ё.Баатарбилэг нар эхлээд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очлоо. Байнгын хорооны ажлын алба, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарын албан тушаалтнууд байлцсан. Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл,...

Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 36 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн...

Хакүхо УИХ-ын даргатай уулзав

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан, сүмогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнд 38 дахь удаагаа түрүүлсэнд нь баяр хүргэлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Нутгийн дүү Хакүхо 38 башёд ялалт байгуулж, өндөр амжилт гаргаад эх орондоо ирлээ. УИХ-ын даргын хувьд, нэг нутаг усны ахын...

Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад оролцоно

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно. Манай улс эхнээсээ тус байгууллагын үйл ажиллагаанд ажиглагчийн статустайгаар оролцож ирсэн. Дээрх хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд өөрийн нөөц бололцоонд тулгуурлан идэвхтэй оролцжээ. 2001 онд байгуулагдсан тус байгууллагад Монгол Улс...

Попуудын хийрхэл улсын эдийн засгийг түймэрдэх нь

Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гаргасан дүгнэлт яг одоо нийгмийн хүрээний хамгийн анхаарал татсан сэдэв болоод байна. Тодруулбал, МАН-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Б.Ундармаа, М.Оюунчимэг нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгснөө өнгөрөгч долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар танилцуулсан юм. Гэвч энэхүү байнгын хорооны гаргасан дүгнэлттэй өөрийн болон өрөөлийн намын аль ч туршлагатай улстөрчид, цаашлаад эдийн засагчид...

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ыг зорино

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын урилгаар Санкт-Петербург хотноо 6 дугаар сарын 1-3-нд болох Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Тэрбээр энэ үеэр тус улсын болон бусад улс орны удирдлагуудтай уулзалт хийх юм. Ерөнхий сайд болон дагалдах явах албаныхан энэ сарын 31-нд Улаанбаатараас мордох аж.

Тайландын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблей дахь Тайланд-Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2017.05.29) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Косол Петчсуван цаг зав гарган уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, өнгөрсөн дөрөвдүгээр сард Бангладеш Улсын Дака хотноо болсон ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганы үеэр уулзсан Тайландын Вант Улсын Үндэсний хууль...

Олон улсын банк үүсгэн байгуулах асуудлыг хэлэлцэнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ыг зорих гэж буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр зарлажээ. Ээлжит 25 дугаар хуралдаанаар “Эрдэнэс Mонгол” ХХК болон түүний охин компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланийн тухай, Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээр болон дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Эдийн...

Монголбанкны шалгалтын дүнд үндэслэн хариуцлага тооцох тогтоол гаргана гэв

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан хоёр асуудал хэлэлцэв. Хурлын эхэнд Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтад үндэслэн УИХ-ын тогтоолын төсөл гаргах тухай бүлгийн гишүүд хэлэлцээд зүйтэй гэж үзжээ. Дээрх тогтоолын төсөлд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулсан, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулсан, хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах боломжийг олгосноор төрд их хэмжээний хохирол учруулсан...

Д.Эрдэнэбат: Монголбанкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэгт улстөрчид ороод, улс төрийн шалгалт хийчихлээ

-Д.Эрдэнэбат:Ипотекийн зээл авсан 80 мянган айл өрхийн 8 хувийн зээлийг 15-20 хувь болгож авахаар эрхбаригчид зэхэж  байна- УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2017.05.29/  ээлжит хурлаа хийж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлт болон бусад асуудлыг  хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ. Энэхүү шалгалтын дүгнэлт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
2.1 ° C
2.1 °
2.1 °
55%
11kmh
40%
Бям
11 °
Ням
20 °
Дав
9 °
Мяг
11 °
Лха
17 °
- Advertisement -

Шинэ мэдээ