14.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 18, 2024

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улс, Кувейт Улсад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогос, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүслээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарт Монгол Улсаа төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамыг...

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны...

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ нам эвслүүд энэ сарын 26-28-нд гаргана

Энэ сарын 26-28-ны өдөр буюу баасан, бямба, ням гарагт нам эвслүүд УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гаргана. Нам, эвслүүд нь Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлж, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр хуульчилсан.  Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд...

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар мэндчилгээ дэвшүүлэв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ МЭНДЧИЛГЭЭНД:

Пап Францисын айлчлалд зориулсан шуудангийн марк худалдаанд гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан “Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт шуудангийн маркийг худалдаанд гаргах ёслол Гадаад харилцааны яаманд боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар,...

2022 оны ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

  Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2022.08.22) 10 цаг 01 минутад гишүүдийн 56,6 хувийн ирцтэйгээр эхэллээ.     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит  бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, олон улсын хурцадмал байдал, цар тахлын хязгаарлалтаас шалтгаалсан цаг үеийн онцгой анхаарах асуудлууд болон эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын хуульд заасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Батлан хамгаалах яам, ХЗДХЯ болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй зарим байгууллагын удирдлагатай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын аюулгүй байдлын орчинд гарч байгаа өөрчлөлт болон  дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж байгаа ажлын талаар илтгэл, танилцуулга сонслоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний...

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гималайн форум” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

БНХАУ-ын ТӨЗО-ны Линжи хотод зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтад Монгол, ИБНПУ, Балба, Чили, Афганистан, Мьянмар, Итали, Шри Ланк, Бутан, Кени зэрэг Гималайн уулс орчмын 10 гаруй улсын төлөөлөл оролцож, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын салбарыг хамтран хөгжүүлэх тал дээр санал бодлоо хуваалцлаа. Нэгдсэн чуулганы ажиллагаа БНХАУ-ын...

Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүлэв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүллээ. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Танд болон Монголын ард түмэнд энэ...

Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын даргад бараалхав

Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, тус зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга, хатагтай Эва Эрнст-Жиеджич тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа.  Европ дахь гуравдагч хөрш Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд бид өнгөрсөн 60 жилийн хугацаанд ардчилал, хүний эрхийг дэмжих зэрэг олон асуудлаар нэгдмэл байр суурьтай байж,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
14.1 ° C
14.1 °
14.1 °
24%
4kmh
40%
Ням
18 °
Дав
24 °
Мяг
21 °
Лха
15 °
Пүр
17 °
- Advertisement -

Шинэ мэдээ