12.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 3, 2024

Улс төр

Ардчилсан нам 16 бодлогын зөвлөлтэй боллоо

Ардчилсан нам Бодлогын ерөнхий зөвлөлүүдээ байгуулж, өнөөдөр батламжиллаа. Тус нам нийт 16 бодлогын ерөнхий зөвлөлтэй болж байна. Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам Бодлогын ерөнхий зөвлөлөө байгууллаа. Улс төрийн намуудын гаргадаг нийтлэг алдаа бол сонгууль дөхөөд ирэхээр ажлын хэсэг байгуулаад тухайн сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөр барьж ордог. Ингээд сонгууль дууссаны дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй. Тэгвэл Ардчилсан намын гол зорилго бол бодлогын нам байхад...

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Хятад Ард улс (БНХАУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд ноён Чай Вэньруйг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад олон жил дипломат алба хашсан, Монгол Улсыг сайн мэддэг Элчин сайд томилогдон ирсэнд олзуурхаж байгаагаа илэрхийлж, баяр хүргэлээ. Элчин...

Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргалаа

Гашуунсухайт боомтоор БНХАУ-д экспортолж буй нүүрсний тээвэрлэлт 120 км орчим үргэлжилж урт дараалал үүсгээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргасан байна. Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар УУХҮЯ-ны ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм. Уг ажлын хэсэг үүссэн урт дарааллыг бууруулахын тулд шинэ тээвэрлэлтийн чиглэл гаргахаар ажиллаж байгаа бөгөөд ийнхүү түр...

Дэд сайд, ТНБД нарыг томилов

Батцэнгэлийн Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Лувсангийн Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо. Мөн Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар түр томиллоо.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална

Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм. Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан...

Баруун бүсийн хувийн хэвшлийг дэмжих стратегийг танилцуулав

“Баруун бүсийн Хувийн хэвшлийг дэмжих стратеги” хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын удирдлага, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, дээрхи аймгуудын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, салбар хариуцсан яамдын мэргэжилтнүүд оролцож, бүс нутгийн хэмжээнд хувийн хэвшлийг хэрхэн хөгжүүлэх тухай стратеги, зарим судалгааны тайлантай танилцлаа. Монгол Улсын ЗГХЭГ-ын захиалгаар...

Ардчилсан намын бүлэг завсарлага авав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.06) хуралдаан 10 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хэлэлцэхээр төлөвлөсөн хоёр асуудлыг танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан. Засгийн газар шинээр байгуулагдаж буйтай холбоотойгоор ирэх оны төсвийн төсөлд өөрчлөлт орно, тоон үзүүлэлтүүд...

“Аргил цагаан өвгөн” тууль хайллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Аргил цагаан өвгөн” тууль хайллаа “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Аргил цагаан өвгөн” тууль хайлах, “Эрийн сайн Хан Харангуй”, “Хилин галзуу баатар”, “Наран хан хөвүүн” туульсыг Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд залах ёслол боллоо. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга...

2018 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлын 2016...

У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэх санхүүжилт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол Улсын оролцооны талаар онцлон хэлэлцэх юм. Мөн Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
12.1 ° C
12.1 °
12.1 °
30%
0kmh
0%
Бям
14 °
Ням
15 °
Дав
17 °
Мяг
21 °
Лха
23 °
- Advertisement -

Шинэ мэдээ