Үнийн өсөлтийн асуудлаар газрын тос болон хүнсний компаниудтай хариуцлагын гэрээ байгуулна
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Энэ оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украин улсад мөргөлдөөн эхэлснээр дэлхий нийтийн эдийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хонины ноосон био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-д ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хонины ноосоор био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах үйлдвэр жилд 2,500 тн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогоор жилд 125 тн-ыг үйлдвэрлэж ХБНГУ, АНУ-д экспортолж байна. Цаашид хүчин чадлаа бүрэн ашиглаж, бүтээгдэхүүнээ Япон, БНСУ-д нийлүүлэх, бусад улс оронтой хамтран ажиллахаар төлөвлөжээ.
УИХ-д Ерөнхий прокуророос гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа хүргүүлжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны дараагаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн эсэх талаар тодруулав.
Эл асуултад Д.Тогтохсүрэн дарга "УИХ-ын даргын нэр дээр Ерөнхий прокуророос УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагатай гэсэн санал ирсэн. УИХ-д Ерөнхий прокуророос санал ирснээс хойш тав хоногийн...
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2024.08.15) нээлтээ хийж, нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг...
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна
"Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн...
Приусын татварын буцаан олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.30) хуралдаан 17 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Уг хуулиудын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын даргад өнөөдөр (2017.05.30) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн...
Ж.Мөнхбат: Оюутолгойд эзэмшиж буй 34 хувь Монголын мэдэлд байгаа
“Засгийн газар Оюутолгойн 34 хувийг Рио-Тинтод зарсан" гэх гадуур тархаж буй мэдээлэлд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тайлбар хийлээ.
Тэрбээр, "Оюутолгойд эзэмшиж буй 34 хувь Монголын мэдэлд байгаа. Засгийн газраас Оюутолгойтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй. Энэ хувийг зарахтай холбоотой ямар нэгэн асуудал яригдахад хүрвэл УИХ-аар эцсийн шийдвэр гарах учиртай. Ийм байхад илт гүжирдсэн, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нийгэмд сөрөг буруу ойлголт өгөх гэсэн, үүгээрээ...
УИХ-ын дарга Г.Занданшатар Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Аль-Дахайми-г хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Аль-Дахайми-г өнөөдөр /2023.02.10/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдон, Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Булангийн орнууд, тэр дундаа Катар Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг эрхэмлэдэг. Өнөөг хүртэл бий болгосон манай хоёр...
МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг томилохыг УЗ-өөс дэмжлээ
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ дахь тус намын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн гишүүнийг нэр дэвшүүлэв.
Түүнийг бүлгийн даргад нэр дэвшүүлэхийг Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэн бөгөөд өрсөлдөгчгүй байсан гэв. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаар томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч иргэн бүрд 135 мянган төгрөг өнөөдөр олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
55%
4kmh
75%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-10
°
Мяг
-19
°
Лха
-16
°
- Advertisement -





































