МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна
Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно.
Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой. 2019-2020 оны...
“Багануур”, “Шивээ-Овоо” компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ
“Монгол нүүрс” төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт зээлсэн өр төлбөрөөс “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн зээлийн үндсэн болон тохируулгын төлбөр болох нийт 110 тэрбум 700 гаруй сая төгрөгийг тухайн нүүрсний уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох боломжийг судалж шийдвэрлэхээр болов.
Хоёр компанийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэл хийхэд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог...
Гурван их наяд төгрөгийн зээл олгоод байна
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 19-ний байдлаар гурван их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Одоогийн байдлаар 204,209 ажлын байрыг хамгаалж чадаж байна гэж Сангийн сайд хэллээ.
Нийт экспорт 2019 оны мөн...
Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлж байж хотын төвлөрлийг бууруулна
Ерөнхий сайдын захирамжаар энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, дэд сайд нар, аймаг, дүүргийн Засаг даргын орлогчдыг багтаасан юм.
Тус ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд...
Ерөнхийлөгч сайд нарын томилгоотой танилцана
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрстэй танилцсан эсэх тухай хариугаа өнөөдөр өгнө.
МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь тус намын бүлгээс шинэ сайд нарын нэрс дээр зөвшилцөлд хүрч, олон нийтэд зарласан. Үүний дараа тэдгээр нэрсийг Ерөнхийлөгч болон АТГ-т өнгөрсөн пүрэв гарагт хүргүүлсэн бөгөөд АТГ-аас "Ашиг сонирхлын зөрчилгүй" гэсэн албан тоотыг гаргаад буй.
Сайд нарын томилгоог эцсийн бүлэгт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас батламжилна....
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батална
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гадаадын...
Нэр бүхий шүүгчдэд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээв
Шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, бүтээмжтэй хэрэгжүүлсэн шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛЫГ:
Монгол Улсын эрүүгийн хууль, тогтоомжийг тайлбарлах, шүүн таслан ажиллагааны практикт үнэтэй хувь нэмэр оруулсан Даваажавын Батсайхан,Шүүхийн шинэтгэл, шүүхийн бус хэрэг маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах тогтолцоонд үнэтэй...
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого дагасан автозамтай болох зорилт тавьсан
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүүн аймгуудад хийж байгаа албан томилолт үргэлжилж байна. Тэрээр Чингис хот-Дадалын хатуу хучилттай автозамын ажилтай танилцав.
Засгийн газар аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд зүүн гурван аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж, Хэнтий аймагт Их эзэн Чингис хааны дурсгалт газар бүхий цогцолбор байгуулж байна. Нэн тэргүүнд хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбож, үүний...
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.25) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барилаа. Төсөл өргөн барихад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар байлцав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг...
Дипломат корпусын тэргүүн, гишүүд, Элчин сайд нарт Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ
Манай Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын дипломат корпус, олон улсын байгууллагын удирдлагуудыг төрийн гурван өндөрлөг шинэ оныг тохиолдуулан хүлээн авч уулздаг уламжлалтай юм. Энэ дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарт суугаа дипломат корпусын тэргүүн, гишүүд, Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар оролцож, Элчин сайд нарыг хүлээн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
60%
3kmh
0%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-10
°
Мяг
-20
°
Лха
-16
°
- Advertisement -




































