Тайландын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблей дахь Тайланд-Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2017.05.29) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Косол Петчсуван цаг зав гарган уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, өнгөрсөн дөрөвдүгээр сард Бангладеш Улсын Дака хотноо болсон ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганы үеэр уулзсан Тайландын Вант Улсын Үндэсний хууль...
П.Сэргэлэн сайд Архангай аймгийн хүнсний зах, худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Архангай аймагт ажиллах үеэрээ/2017.06.20/ хүнсний зах болон худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцав.
Тус аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд тулгамдаж байгаа олон асуудлаа ярьж байлаа. Тухайлбал, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд иргэдийн худалдан авах чадвар муу байгаа учраас үйл ажиллагаа явуулахад хүнд байгаа. Малчдаа анхаарахаас гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийг анхааралдаа авах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Мөн ЖДҮХС-аас олгогддог зээлд...
“Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран маргааш (2023.04.12) “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлгийг “Блью Скай” зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен...
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг 9 эрэгтэй, 2 эмэгтэй гишүүнтэйгээр байгуулав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, хуралдааныг даргалагч хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар нийт 88 хуулийн төслийг эцэслэн батлахаар товлосны зэрэгцээ Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төсөл, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай, “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийн зохих шатны хэлэлцүүлгийг хийнэ....
Авто замын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулна
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа.
Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос...
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь өдөр 30 гэрчийг сонсоно
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Сонсголоор өчигдөр буюу эхний өдөр эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж, хэлэлцсэн бол өнөөдөр эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаар хянан шалгагч нар, шинжээчдийн тайлан дүгнэлтийг авч хэлэлцэн, гэрчүүдийн тайлбарыг сонсоно. Өмнөх өдрийн төлөвлөсөн сэдвүүдээс төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын...
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн асуудлаар мэдэгдэл гаргав
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дараах тодорхой зарчмын байр суурийг илэрхийлж байна.
Үүнд Үндсэн хууль нь ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн “Ард нийтийн санал асуулга”-ыг явуулж, тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн...
Ж.Батзандан: Засгийн газар нойрноосоо сэрээд, ажлаа хийгээч
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.08.08/ ээлжит бусаар хуралдаж, хүүхдийн мөнгө, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Мурат, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж, хүүхдийн мөнгийг төсөвт суулгахыг шаардав
Эдийн засгийн орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх шийдвэрийг Засгийн газар гаргалаа гэж мэдэгдэл хийж, 2017 оны Монгол...
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм.
Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.
Мөн хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн зарим УИХ-ын гишүүн, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын...
Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90 жил, Циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
73%
7kmh
75%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-15
°
Дав
-12
°
Мяг
-20
°
- Advertisement -






































