10.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 17, 2024

Улс төр

Ерөнхийлөгч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, лабораториудад ажиллаж байна. Тэрбээр Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториор орлоо. Төв лаборатори мал, амьтны гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй, хордлогот өвчнийг илрүүлэх, оношлох, онош баталгаажуулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг...

МАН-ын Их хурлын эргэн тойронд...

Мөрийн хөтөлбөр, дүрэм, дарга, удирдлагаа өөрчлөн шинэчлэх МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр Улаанбаатар хотноо 1309 төлөөлөгчтэйгөөр эхэллээ. Их хурлыг нээж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчөөр сонгогдсон намын гишүүд, зочдод талархал илэрхийлээд хурлын тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Төвийн бүсийн тэргүүлэгчээр М.Энхболд, нийслэлийн бүсийн тэргүүлэгчээр Д.Амарбаясгалан, А.Ундраа, Ө.Энхтүвшин, хангайн бүсийн тэргүүлэгчээр Я.Содбаатар, говийн бүсийн тэргүүлэгчээр Н.Наранбаатар, Б.Сэмжидмаа, Б.Өлзийбаян, А.Женисхан зэрэг есөн тэргүүлэгч хурлыг удирдан зохион байгуулахаар...

Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гарахад АХБ хамтран ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкнаас (АХБ) Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг хүлээн авч уулзав. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг хариуцан ажиллахаар томилогдсонд нь ноён Павит Рамачандранд баяр хүргээд, Азийн хөгжлийн банк Монгол Улсад өрнөсөн ардчилсан шинэчлэлийн жилүүдэд итгэлт, дотнын түнш байж, байнга туслан дэмжсээр ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Ноён Павит Рамачандран танай улс болон манай байгууллагын хамтын ажиллагаа урт...

Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хүрээнд Засгийн газар, агентлаг, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн...

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани 2022 оны нэдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу Толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүллээ. Ингэснээр Оюу Толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн...

Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо,

Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын хуралдаанаар “”Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр, энэ хүрээнд байгуулах үйлдвэрийн байршил, чиглэлийг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх юм байна. Хөтөлбөр нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг...

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй Сөүл хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол оронд хаваржилт хүндэрч, зудын сорилт бэрхшээлтэй тулгарсан хүнд үеийг даван туулахад зориулан БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд манай улсад зорчсон солонгос...

Банкны тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч УИХ дахь АН бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ хуулийг яаран оруулж ирж болохгүй. ОУВС-гийн хөтөлбөрөөр арилжааны 13 банкинд шалгалт хийсэн. Үүний дүнг сонсох ёстой. Түүнчлэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг бүгдийг эхнээс нь хийх хэрэгтэй. Хуулийн төслөөр банк...

Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх үеэрээ "Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан" хэмээн мэдэгдэв. Тэрбээр цааш хэлэхдээ, "Сонгуулиар нийт 25 мянган төрийн албан хаагч ажиллах бөгөөд 1983 санал авах байр байгуулсан. Тоног төхөөрөмж, саналын хуудас бүгд хүргэгдсэн. Сонгогчдын нэрсийн жагсаалт бүрэн эцэслэгдсэн. "Түр хасав" тэмдэглэгээтэй 44 мянга гаруй иргэн байна. Өнөөдрийн байдлаар гадны 30 ажиглагч ирээд байгаа бөгөөд олон улсын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
10.1 ° C
10.1 °
10.1 °
62%
7kmh
40%
Бям
12 °
Ням
18 °
Дав
22 °
Мяг
16 °
Лха
18 °
- Advertisement -

Шинэ мэдээ