-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 12, 2025

Улс төр

Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилт, Эрчим хүчний салбар, Нийгмийн даатгал болон Татварын орчны шинэчлэл, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар тус тус хэлэлцэнэ. Нийт 24 асуудал хуралдааны товд багтжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар танилцуулж, УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна. “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Өнөөдөр Та бүхэнд Ерөнхий сайдын мэдээллийн цагаар дамжуулж, Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого,...

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа...

Ц.Туваан: Он гарсаар 22.9 сая тонн нүүрс экстортлоод байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав. Тэрбээр, “Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Тус ажлын хэсэг Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г...

Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Малайз Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дато Мухамад Бүгд Найрамдах Португал Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пауло Насименто Бүгд Найрамдах Колумб Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт...

Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг хүлээн авч уулзан, Стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг улам бататгах талаар ярилцлаа. Ерөнхийлөгч, хоёр улсын харилцааны түвшнийг ахиулж, хамтын ажиллагааны шинэ үеийн эхлэлийг түүчээлэхээр томилогдсон...

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгаа

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Бонд Форум-2025” арга хэмжээг өнөөдөр /2025.04.17/ зохион байгууллаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уг арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын...

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Архангай аймгийн Цэцэрлэг хотноо энэ сарын 14-нд зохион байгуулсан. Бүсийн зөвлөлийн хуралдаанаас гарсан саналын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа. 1.Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр: -Бүгд Найрамдах Солонгос Улсын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Архангай...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Тус тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай урт хугацаат "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн...

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо дараах асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн танилцууллаа. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Оюумаа “Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай”, “Орон сууцны байрыг нийслэлийн өмчид бүртгэх тухай”, “Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай” зэрэг асуудлыг танилцуулж, хорооны гишүүдэд тайлбар,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
overcast clouds
-20.9 ° C
-20.9 °
-20.9 °
71%
1kmh
92%
Бям
-16 °
Ням
-12 °
Дав
-12 °
Мяг
-13 °
Лха
-9 °
- Advertisement -

Шинэ мэдээ