Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа,...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Баян-Уул, Хөхморьт, Дарви, Жаргалан сумын иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан баруун бүсэд ажиллаж байна. УИХ-ын дарга (2024.09.25) Говь-Алтай аймгийн Баян-Уул, Хөхморьт, Дарви, Жаргалан сумын иргэдтэй уулзлаа.
Говь-Алтай аймгийн иргэдэд баруун бүсэд хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, УИХ-аас хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил”, УИХ-ын ирэх дөрвөн жилд баримтлах стратеги төлөвлөгөөний талаар танилцуулав.
УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126...
Эрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн банкны Хятад, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал Мара Уорвик, Суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.
Ерөнхий сайд Дэлхийн банктай хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байдагт талархаад хамтарсан Засгийн газрын 2024-2028...
Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
“Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
Эрхэм хүндэт...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч болон ХХААБ-ын Суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Талууд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилт, түүнийг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах, олон улсын болон үндэсний түвшний хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Испанийн Хаант Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Испанийн Хаант Улсын Ерөнхий сайд Педро Санчез-ыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбооны гишүүн, Испанийн Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Улсын зээлжих зэрэглэлийн талаарх ерөнхий танилцуулга болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын Зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+/Тогтвортой” болгон нэмэгдүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө гаргах, холбогдох ажлын хэсгийг байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын улаан загалмай хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэс суурь болсон Женевийн конвенцын 75 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, дэлхий дахинаа өрнөж буй...
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тус тогтоолоор,
“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах санал...
“Эрдэнэс Тавантолгой”-н мэргэжлийн удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх, мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй цогц реформын хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг ашиглан оновчтой шийдвэр гаргах, компанийн удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
76%
0kmh
0%
Мяг
-17
°
Лха
-19
°
Пүр
-16
°
Баа
-14
°
Бям
-13
°
- Advertisement -
































