Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцлаа. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний зорилт бол боомтын боомийг тайлах Боомтын...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 2024 оны гуравдугаар сарын 22-нд бараалхав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа харилцан нотлов....
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-г 2024 оны гуравдугаар сарын 22-нд хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Солонгос хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд улам бүр гүнзгийрэн хөгжиж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг олон салбарт эрчимтэй хамтран ажиллаж буйн зэрэгцээ төрийн албаны...
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, С.Бямбацогт нар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.03.21) Монгол Улсын Их Хурлын...
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-той уулзлаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нар 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдөр уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг бэхжүүлэх асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд хүний нөөцийг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хонины ноосон био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-д ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хонины ноосоор био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах үйлдвэр жилд 2,500 тн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогоор жилд 125 тн-ыг үйлдвэрлэж ХБНГУ, АНУ-д экспортолж байна. Цаашид хүчин чадлаа бүрэн ашиглаж, бүтээгдэхүүнээ Япон, БНСУ-д нийлүүлэх, бусад улс оронтой хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тус хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Шинэ Хархорум хот, Шинэ Зуунмод хот байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөл, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, "Иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай" Засгийн...
УИХ-ын сонгуульд санал өгөх иргэд оршин суугаа хаягаараа мэдээллээ шалгах боломжтой
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.
УИХ-ын энэ оны ээлжит сонгуулийн бэлтгэлийн явцыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нар танилцуулав. СЕХ-ны даргын мэдээлснээр, УИХ-ын энэ оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгсэл, санал...
“Ногоон автобус“-ны асуудлаар хяналт шалгалт хийх түр хороог Ж.Бат-Эрдэнэ ахална
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.03.19) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж...
УИХ-ын дарга Г.Занданшатарын дараагийн зорилт: Газрын асуудлыг цэгцэнд оруулна
Гомбожавын Занданшатарын хувьд “Улсын Их Хурлын дарга” хэмээх хүндхэн ачааг чамлахааргүй хэмжээнд үүрч, Монголд нүүрлэсэн хууль бус, эмх замбараагүй асуудлуудтай нүүр тулж байгаа. Тэр хэрээр үр дүн ч гарч байна. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хуулийн биелэлтийг хангуулах Хяналт шалгалтын түр хороодыг байгуулан ажиллаж байна.
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
65%
1kmh
35%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-19
°
Дав
-22
°
Мяг
-20
°
- Advertisement -


































