“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан билээ.
Зарлиг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн...
Зудын эрсдэлийг бууруулах чиглэлд санал боловсруулж, УИХ-д танилцуулах үүрэг өгчээ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэн батлах шаардлагатай хуулийн төслүүдийг авч хэлэлцсэн байна.
Хаврын чуулганаар УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Засгийн газраас өргөн барих Баялгийн сангийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Ахмадын тухай хууль, Биеийн тамирын тухай...
“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
Батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх болон Монголын эрт, эдүгээ цагийн цэргийн түүх, өв соёлын тухай ном, эрдэм шинжилгээний өгүүлэл...
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Сэлэнгэ, Булган аймгийн малчдын бүлэг, хоршоодод ажиллалаа
Монгол Улсын Засгийн газраас “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зуданд орлогын эх үүсвэрээ алдаж буй малчдыг ядууралд орохоос сэргийлэхийн тулд “Малжуулах хөтөлбөр”-өөр хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хоршоодын үйл ажиллагааг дэмжин ажиллах шаардлагатай байгаагМонгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байна.
Тэрбээр Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Үндэсний давхар даатгалын...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.
ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, бригадын генерал Дашживаагийн Ариунболд,Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Хожгорын Лхагвасүрэн,
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник нар хэлэлцээ хийв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Гадаад харилцааны яаманд угтан авч, албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд 28 жилийн дараа манай улсад хийж буй хоёр дахь айлчлал гэдгийг тэмдэглэж, нөхөрлөл, найрамдалт харилцаанд...
Г.Занданшатар: Хаврын чуулганаар эрх зүй, эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн реформуудаа эцэслэн дуусгах нь Та бидний эрхэм чухал зорилт байх болно
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Та бүхэндээ энэ өдрийн мэндчилгээг дэвшүүлье. Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэлж...
Европын Холбооноос 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламж олголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз-ийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулахад зориулан Европын Холбооноос олгож буй 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламжийн батламжийг гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс...
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлт болно
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлт болно.
Чуулганы хуралдаан 10.00 цагт товлогдсон бөгөөд хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх ажээ. Тодруулбал,
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл /хаалттай/
-“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа.
Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн...
Цаг агаар
Ulaanbaatar
overcast clouds
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
66%
1kmh
100%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-18
°
Дав
-21
°
Мяг
-21
°
- Advertisement -

































